Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн жилийн наадмаар М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олголоо.
Ховд аймгийн Манхан сумын харьяат Б.Баянмөнхөд Монгол Улсын начин
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Э.Дашид Монгол Улсын харцага
Архангай сумын Хашаат сумын харьяат С.Сүхбатад Монгол Улсын заан
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат С.Бямба-Отгонд Монгол Улсын арслан цол олголоо.
Мөн Улсын аварга О.Хангайд Үлэмж бадрах чимэг олгож, Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан гардууллаа.
Цол олгосны дараа Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны санал дүгнэлтийг үндэслэн тавын даваанаас хойш түүний давсан бөхчүүдэд шинээр цол олгох зарлигийг Ерөнхийлөгч гаргаж, миний бие өнөөдөр гардууллаа” хэмээн хэлж, бөхчүүдэд баяр хүргэлээ.