С.Ононбат: Монгол Улсын эрх ашгаас илүү намын эрх ашиг байх ёсгүй. Монгол Улс нь эрүүл Монгол хүнгүйгээр бусдын идэш. Бүх нам эвслүүд УЛС ба Иргэнээ дээдлээсэй! Энхийн цагт бид энх тунх, элэг бүтэн, эрүүл, тайван амьдралаас өөр юу ч хүсэхгүй байна. Бидний ирээдүй биднийг харж хүмүүжиж байгааг санаач! Мөнх хөх тэнгэр нүгэл буяныг чинь нэвт харж байгааг мэдээч!
Бүх улс төрийн хүчнүүдийг хар сурталчилгаа, хоосон амлалт, бие биенээ хэмэлсэн харгис бүдүүлэг байдлаа зогсоохыг шаардаж байна!
Эрүүл сэтгэж эцэг өвгөдөөс өвлөж ирсэн энэ Монгол Улсаа, тасраагүй монгол удмаа бодож галзуурлаа зогсоохыг шаардаж байна!
Монгол түмэн минь ухаан саруул байж:өөрсөддөө дөрвөн жилд нэг олддог эрхэн дээр маань ямар ч үнээр хамаагүй шунан алалцаж байгаа улстөрчдөөс биднийг бага ичээхийг нь, бага зовоохыг нь сонгоцгооё!