Өнөөдөр /2024.06.20/ isee.mn сайтын хамт олон “Б.Алтанчимэг: Холимог тулаанаар улсдаа аваргалж, ДАШТ-д явахаар болсон тул зардлаа олохоор блокны үйлдвэрт ажиллаж байна” гарчигтай сурваилжилгыг бэлтгэж олон нийтэд хүргэсэн.
Тэгвэл энэхүү сурвалжилгын гол баатар болох Б.Алтанчимэг охины зардлыг нь олноо “дух” нэрээрээ алдаршсан Б.Цэцэг даахаар болжээ. Тэрбээр энэ талаар өөрийнхөө цахим орчинд бичиж, олон нийтэээс энэ охиныг олж өгөхийг хүссэн. Цахим хэрэглэгчид тамирчин охины Фэйсбүүкийг олж өгөхийн зэрэгцээ Б.Цэцэгийн энэхүү үйлсэп мөн нэмэр болохоо илэрхийлжээ.
Сурвалжилгыг бэлтгэсэн isee.mn сайтын хамт олон, сурвалжилгыг үзэж туслахаар болсон Б.Цэцэг танаа баярлалаа.
Б.Алтанчимэг охины хувьд “Чин сэтгэлээсээ тусалж, ойлгож дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Дэмжлэг заавал эд материалаар байх албагүй. Сэтгэлийн дэм өгдөг олон сайхан хүн байгаа. Мөн ах, эгч, багш нартаа, гэр бүлийнхэн болон сургуулийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би энэ хүмүүсийн дэмжлэгийн хариуг дэлхийн аваргад оролцож, зориглоо биелүүлж харуулах болно. Баярлалаа гэдэг үгийг хэлэхээс илүү үг, үйлдлээрээ харуулна гэж бодож байгаа.”гэсэн юм.