Хүй 7 худагт бороо хур ихтэй байна. Уралдааны зам шавхай ихтэй байгаа учир ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна.

Салбар хорооны гишүүд замын нөхцөлийг шалгаж байна. Үндэсний их баяр наадамд 385 уралдаанч хүүхэд бүртгүүлээд байна.