Арлын Япон улсад төдийгүй тив дэлхийд Монгол улсын нэрийг гаргасан
М.Даваажаргалыг нэг л өдөр Монгол улсын иргэн байхаа болино гэж хэн ч санаагүй. Тиймдээ ч түүнийг цахим орчинд ихээр шүүмжилж байгаа. Харин энэ цаг үед түүнийг өмөөрсөн хүмүүсийн нэг нь МУГЖ Г.Ариунбаатар байлаа. Тэрбээр
“Аварга минь.. Анд минь бүү эмзэглээрэй!
Элэг нэгтнүүд чинь Хармалсандаа , Хайрласандаа л халаглаж буй биз! Таны зорилго, Эх орноо гэсэн чинхүү сэтгэлийг хожим бүх Монголчууд ойлгон шагшина гэдэгт эргэлзэхгүй байна! Эх орон, элгэн саднаа гэхлээр нулимс нь цэлэлзэн өндөлзөж, зүрхнийхээ гүнд маш ихээр бэтгэрэн сандагийг мэдэхийн хувьд Эх орон Монголоо Бөмбөрцөгт МӨНХӨД дуурсгах Их үйлсэд тань Амжилт хүсч элэг нэгт бид чинь дөрөөнд тань сүү дусаан хүлээж сууя!
Монгол хүн бол Монгол л ХҮН…
Дэлхийн хүн бол Дэлхийн л ХҮН…
Японы паспорт авахдаа Мөргөх нь зүйн хэрэг! Хүндлэл, Итгэл дээр бүх зүйл Тогтоно!
#Мөнхбатын_Даваажаргал”
Хэмээн цахим орчиндоо бичсэн байна.