“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр


1. УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат,

2. УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор,

3. Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал,

4. Зам тээврийн сайд асан Д.Ганбат,

5. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд,

6. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам,

7. “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Санжаадорж нар жил дамнан АТГ-т шалгагдсан. Тэдний гэм буруутай гэж 2020-08-27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн.

Бид уг хэрэгт хэн хэн ямар оролцоотой байсан, тэд энэ хэргийн талаар юу гэж мэдүүлсэн, шүүхээс тэдэнд ямар үндэслэлээр ял оноосон болохыг цувралаар хүргэж байна. Эхний цувралаар дээрх долоон хүн ямар хэрэгт буруутгагдсан талаа бэлтгэлээ.

УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатыг буруутгасан хэрэг


• Д.Эрдэнэбат нь Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа: “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/2526 дугаартай албан бичгээр тогтоолын төсөл, танилцуулга бэлтгэн хүргүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Кью Эс Си” ХХК-ийн тухайн төмөр замын концессыг өөрчлүүлэх асуудлыг оруулан танилцуулж, улмаар уг танилцуулгын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Концессын зүйлийг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх” 364 дугаартай тогтоол гаргахад оролцсон.
• “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй байхад “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/165 дугаартай “Концессын зүйлийг хүлээн авах тухай” гэсэн тэргүү бүхий “Кью Эс Си” ХХК-ийн барих-шилжүүлэх төрлөөр барьж гүйцэтгэсэн 36,56 км дэлгэмэл урттай төмөр замыг ачиж буулгах терминалын хамт 112,66 сая ам доллароор тооцон “Монголын Төмөр зам” ТӨХК-ний өмчид шилжүүлэн авч байгаа болно” гэсэн утга бүхий албан бичиг,
• мөн “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай” тэргүү бүхий “… Монголын төмөр зам ТӨХК-ийн өмчлөлд төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт шилжүүлэн өгсөн тул ЗГ-н 2016 оны 77 тоот тогтоолын 3 дахь заалт, Концессын гэрээний 1.1-т заасан “Бодит хөрөнгө оруулалт” заалтыг тус тус үндэслэн санхүүжилтийн зардал болох 5,783,222,22 ам долларыг ажил гүйцэтгэх гэрээний үнэ дээр нэмж тооцон нийт 112,663,222,22 ам долларыг концессын гэрээний дагуу оруулсан бодит хөрөнгө оруулалт тооцон баталгаажуулж, концессын төлбөрийг уг тогтоолын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье…” гэсэн утга бүхий алба бичгүүдэд дурдагдсан үнийн санал болох 112,663,222.22 ам.долларын үнийн дүнг хүлээн зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сангийн сайд Б.Бт 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах” тухай “…“Концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалт нь нийт 112,663,222.22 ам.доллар байна. Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3-т заасны дагуу Концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийг төлөх саналтай байна” гэсэн албан бичгийг
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйл /Засгийн газрын үйл ажиллагааны зарчим/-ийн 1 дэх хэсэг (Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, …, тэгш байдал, …, хууль дээдлэх явдал мөн),
2. Мөн хуулийн 24 дүгээр зүйл /Засгийн газрын гишүүний бүрэн эрх/-ийн 3 дахь хэсэг (Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих … үүрэгтэй)-т заасныг тус тус зөрчин хүргүүлж 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах” тухай албан бичгийг Сангийн яаманд хүргүүлэн Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болорыг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний дагуу “барих шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн концессын зүйлийг “Монголын төмөр зам”ХХК-ийн өмчид шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,577,78 ам.доллартой тэнцэх төгрөгийг жилийн 14,941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг… даалгасугай” гэсэн агуулга бүхий тушаал, уг тушаалтай холбогдож гарсан төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гаргаж, Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Г, “Кью Эс Си”ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,“Кью Эс Си” ХХК-д 183,608,605,210.6 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан хэрэгт буруутгагдсан юм.

УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болорыг буруутгасан хэрэг


• “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, Төрийн өмчид бүртгэж аваагүй байхад “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбатын “Монголын Төмөр Зам” ТӨХК-аас Сангийн сайд Б.Болорт хандсан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/164 дугаартай “концессын зүйлийг хүлээн авах” тухай “Кью Эс Си ХХК нь гүйцэтгэлээр нийт 36.56км дэлгэмэл урттай төмөр зам /концессын зүйл/-ыг манай компанид хүлээлгэн өгөх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсэг гарган уг объектыг өөрийн баланст хүлээн авч байна. Энэхүү төмөр зам нь одоо хэрэгжүүлж байгаа төслүүдтэй чанар болон төсөвт өртгийн хувьд дүйцэж байгаа бөгөөд төмөр замын ажлын төсөв, төмөр замын барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг баримт бичгүүдэд үндэслэн 112.66 сая ам доллароор тооцон хүлээн авч байгаа болно…” гэсэн утга бүхий албан бичиг,
• Тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э-ын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах тухай” тэргүү бүхий “…Концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалт нь нийт 112,663,222.22 ам.доллар байна. Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3-т заасны дагуу Концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийг төлөх саналтай байна” гэсэн утга бүхий албан бичиг,
• Мөн “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай” тэргүү бүхий “… Монголын төмөр зам ТӨХК-ийн өмчлөлд төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт шилжүүлэн өгсөн тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 77 тоот тогтоолын 3 дахь заалт, Концессын гэрээний 1.1-т заасан “Бодит хөрөнгө оруулалт” заалтыг тус тус үндэслэн санхүүжилтийн зардал болох 5,783,222,22 ам долларыг ажил гүйцэтгэх гэрээний үнэ дээр нэмж тооцон нийт 112,663,222,22 ам долларыг концесийн гэрээний дагуу оруулсан бодит хөрөнгө оруулалт тооцон баталгаажуулж, концессын төлбөрийг уг тогтоолын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье…” гэсэн утга бүхий алба бичгүүдийг үндэслэн,
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйл /Засгийн газрын үйл ажиллагааны зарчим/-ийн 1 дэх хэсэг (Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “… шударга ёс, … тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн),
2. Мөн хуулийн 24 дүгээр зүйл /Засгийн газрын гишүүний бүрэн эрх/-ийн 3 дахь хэсэг (Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих …үүрэгтэй),
3. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл /Төсвийн зарчим/-ийн 5.1.3 дахь хэсэгт заасан “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх” гэсэн заалтыг,
4. Мөн хуулийн 6 дугаар зүйл /Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх/-ийн 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ, 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтуудыг зөрчиж,
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” гэх тэргүү бүхий “…“Монголын төмөр зам ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,557.78 ам доллартай тэнцэх төгрөгийг 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг … даалгасугай…” гэх утга бүхий тушаал, төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гарган, Санхүүгийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 90,130,577.78 ам.доллартой тэнцэх 183,608,605,210.60 төгрөгийн 18 ширхэг шилжих векселийг 364 хоногийн хугацаатай, жилийн 14,941 хувийн хүүтэйгээр “Кью Эс Си” ХХК-нд олгож, тус компанид эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас “Кью Эс Си”ХХК-нь Сангийн яамнаас хууль бусаар гаргуулан авсан 18 ширхэг шилжих векселиэс, Улаанбаатар хотын банканд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 ширхгийг мөнгөжүүлж 53,608,605,210.6 төгрөгийг,
• Худалдаа хөгжлийн банканд 2016 оны 05 дугаар сарын 23-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 ширхгийг мөнгөжүүлж 125,501,562,739.73 төгрөгийг нийт 183,608,605,210.60 төгрөгийг, уг шилжих векслүүдийг эзэмшсэн хугацааны хүүд 5,501,562,739.73 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас, нийт 189,110,167,949 төгрөгийг орлого болгон авах боломж бүрдүүлэн, “Кью Эс Си” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгохыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай хамтран зохион байгуулсан,

Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын холбогдсон хэрэг


Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-160 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ““Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд унаснаар төслийн цэвэр мөнгөн урсгал 2016-2020 онуудад 81.3 тэрбум болсон. Ингэснээр Монгол банкны өмнө худалдан авсан тус компанийн 100,0 тэрбум төгрөгийн өрийн бичиг хугацаандаа төлөгдөх эсэх эргэлзээтэй болсон ба барьцаанд авсан компанийн хувьцааны үнэлгээ буурч, барьцаа хөрөнгө болох бололцоогүй болсон. Төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт тодорхойгүй, зөвхөн яриа, хэлэлцээрийн түвшинд байгаа болон эцсийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулахад зах зээлийн багтаамж бага, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүтээгдэхүүнтэй үнээр хэрхэн өрсөлдөх нь тодорхойгүй тул “Кью Эс Си”ХХК-ийн зээлийн эрсдэлийг өндөр гэж дүгнэв” гэсэн дүгнэлт гарсан байхад 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н/21 дугаартай “Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ”-ээр үүссэн 225.000.000.000 төгрөгийн авлагын 100.000.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны эзэмшлийн хөрвөх үнэт цаасыг нэрлэсэн үнээр нь худалдан авч барагдуулах гэрээ байгуулахыг Мөнгөний бодлогын газарт даалгасугай” гэсэн тушаал гарган,
• Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан ‘’… энэ хуулиар зөвшөөрснөөс бусад, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийх’’ гэх заалтыг,
• мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан ‘’… өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох’’ гэсэн заалтыг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол банкнаас Улаанбаатар хотын банканд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон жилийн 14 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 100,000,000,000 төгрөгийн санхүүжилтийн зээлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Кью Эс Си ХХК-с гаргасан 5 жилийн хугацаатай, жилийн хүү нь 21-7 хувь хүртэл буурах нөхцөлтэй “Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ”-г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол банкны байранд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банк, Улаанбаатар хотын банк, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан гурвалсан гэрээг батлан, нийт 18.073.902.762 /арван найман тэрбум далан гурван сая есөн зуун хоёр мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийг барьцаалан тус өрийн бичгийг шилжүүлэн авч, өөрийн танил, урьд хамт нэг байгууллагад буюу Худалдаа хөгжлийн банканд хамт ажиллаж байсан, Улаанбаатар хотын банкны 99,9 хувийг эзэмшигч Должингийн Эрдэнэбилэгийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Кью Эс Си”ХХК-д 100.000.000.000 /нэг зуун тэрбум/ төгрөгийн орлого олох боломж олгож, эдийн засгийн давуу байдал бий болгохыг зохион байгуулсан,

Зам тээврийн сайд асан Д.Ганбатын буруутгагдсан хэргүүд


Д.Ганбат нь “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 77 дугаартай “… 1. Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авсугай. Концессын зүйлийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Артур)-д тус тус даалгасугай. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан концессын -.зүйлд концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу улсын төсвийн төсөвт тусгах, эсхүл векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгасугай” гэсэн тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг “Монголын төмөр зам” ХХК-ийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Артур)-т хадгалагдаж байхад, түүнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй, төлөөлөн удирдах зөвлөлд аливаа шийдвэр гаргуулахаар танилцуулалгүйгээр, “Кью Эс Си” ХХК-нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэсэн заалтын хүрээнд төмөр замын барилгын ажил гүйцэтгэхэд гаргасан бодит зардлын тооцооллыг гаргаагүй,
“Барилгын тухай” хуулийн 25.2.1-д “..газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт”, 25.2.2-д “газар хөдлөлтийн долоогоос доош баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт” магадлал гаргана гэсэн заалтуудын хүрээнд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл болон төсөвт магадлал хийлгээгүй байхад Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б, Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э, “Кью Эс Си”ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 1/10 дугаартай “Концессын зүйлийг шилжүүлэн өгөх тухай” тэргүү бүхий “… 36.56 км дэлгэмэл урттай төмөр зам, ачиж буулгах терминалыг концессын “барих-шилжүүлэх” төрлөөр 112,66 сая ам долларын бодит хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, улсын комисст 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амжилттай хүлээлгэн өгөөд байна. … Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаартай “Болд төмөр ерөө гол”ХХК-ийн Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэлх 36,56 км дэлгэмэл урттай төмөр зам, ачиж буулгах терминалыг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу хүлээн авна уу…холбогдох дараах баримт бичгийг хавсаргав. Үүнд:
1. Засгийн газрын 2014 оны 69 тоот, 2015 оны 364 тоот болон 2016 оны 77 тоот тогтоолын хуулбар.
2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын актын хуулбар.
3. Төмөр замын барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбар.
4. Төмөр замын ажлын төсөв …” гэсэн утгатай албан бичгийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн албан байранд 01/165 дугаартай “Концессын зүйлийг хүлээн авах тухай” гэсэн тэргүү бүхий “Кью Эс Си” ХХК-ийн “барих-шилжүүлэх” төрлөөр барьж гүйцэтгэсэн 36,56 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт 112,66 сая ам доллароор тооцон “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн өмчид шилжүүлэн авч байгаа болно” гэсэн утга бүхий албан бичгийг үйлдэж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад, Мөн өдөр 01/164 дугаартай “Концессын зүйлийг хүлээн авах” тухай “Кью Эс Си” ХХК нь гүйцэтгэлээр нийт 36.56 км дэлгэмэл урттай төмөр зам /концессын зүйл/-ыг манай компанид хүлээлгэн өгөх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсэг гарган уг объектыг өөрийн баланст хүлээн авч байна. Энэхүү төмөр зам нь одоо хэрэгжүүлж байгаа төслүүдтэй чанар болон төсөвт өртгийн хувьд дүйцэж байгаа бөгөөд төмөр замын ажлын төсөв, төмөр замын барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг баримт бичгүүдэд үндэслэн 112.66 сая ам доллароор тооцон хүлээн авч байгаа болно…” гэсэн утга бүхий албан бичгийг Сангийн сайд Б.Болорт тус тус хүргүүлсэн.
Тухайн үеийн Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нь өөрт ирсэн албан бичгийг үндэслэн, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах тухай” тэргүү бүхий “…Концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалт нь нийт 112,663,222.22 ам.доллар байна. Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3-т заасны дагуу Концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийг төлөх саналтай байна” гэсэн утга бүхий албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б нь дөрвөн өдрийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” гэх тэргүү бүхий “… “Монголын төмөр зам ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,557.78 ам доллартой тэнцэх төгрөгийг 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг … даалгасугай…” гэх утга бүхий тушаал, төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гаргаж, “Кью Эс Си” ХХК-нь 90,130,577.78 ам.доллартой тэнцэх 183,608,605,210.60 төгрөгийн 18 ширхэг шилжих векселийг 364 хоногийн хугацаатай, жилийн 14,941 хувийн хүүтэйгээр олгосны улмаас “Кью Эс Си”ХХК-нь Сангийн яамнаас гаргуулан авсан 18 ширхэг шилжих векселиэс Улаанбаатар хотын банканд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 ширхгийг мөнгөжүүлж 53,608,605,210.6 төгрөгийг,
Худалдаа хөгжлийн банканд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 ширхгийг мөнгөжүүлж 125,501,562,739.73 төгрөгийг нийт 183,608,605,210.60 төгрөгийг, уг шилжих векслүүдийг эзэмшсэн хугацааны хүүд 5,501,562,739.73 төгрөгийн хамт Худалдаа хөгжлийн банкнаас авах замаар, нийт 189,110,167,949 төгрөгийг орлого олж, эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан үйлдэлд буруутгагдсан.
• Мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, тус газрын албаны даргаар ажиллаж байсан Б.М нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж Төв аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Төв аймагт тавигдах 3,5 км, 2,5 км автозамуудын шинэчлэлийн ажлын зураг төсвийн ерөнхий гүйцэтгэгчээр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж, төсвийн тооцоо хийснийг Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр нийт төсөвт өртөг 4,121,092,907 төгрөгөөр хянаж магадалсан байхад уг магадлалыг үндэслэл болголгүйгээр “Ар Си Эс Си” ХХК-ийн урьд гаргаж, экспертизээр батлуулсан зураг төсөв дээр гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг Б.Маар дамжуулан урьд төсөв бодсон Г.Түмэнзулд өгүүлж “дараах хэлбэрээр өөрчлөлт оруул” гэсэн чиглэлийг 2017 оны 04 дүгээр сард өгсөн. “Ар Си Эс Си” ХХК-аар замын зураг төсвийг дахин бодуулан 4,8 тэрбум төгрөгийн төсөв гаргуулж, нэмэгдсэн төсөвт магадлалын дүгнэлт гаргуулалгүйгээр уг дүн болон шууд гэрээ байгуулахаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Д.Д-аар дамжуулж бусдад өгсөн. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “шууд гэрээ байгуулах” заалт болон ямар нэг үндэслэлгүй буюу Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй “4,8 тэрбум төгрөг” гэх тоог Засгийн газрын тогтоолын төсөлд оруулан танилцуулснаар, дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсан. Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсны дараа уг тогтоолд тусгасан төсөвт нийцүүлэхийн тулд засвар оруулсан 4,8 тэрбум төгрөгийн төсвийг эрх бүхий этгээдээр дахин хянуулахад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр 4,338,847,126 төгрөг болохыг хянаж магадалсан. Гэвч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр хянан магадалсан дүгнэлт нь Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор баталсан төсөвт хүрэхгүй байсан тул Засгийн газрын тогтоолд тусгасан дүнд хүргэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.6, 9.14, 91.16 дэх хэсгүүдийг зөрчиж авто замын төсвийг хянаж, магадлах чиг үүрэг олгогдоогүй “Монголын Авто замчдын холбоо” гэх Төрийн бус байгууллагад Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2777 дугаартай албан бичгээр хандсан ба тус байгууллагын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн а-133 дугаартай албан бичгээр уг авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг Засгийн газрын тогтоолд нийцүүлэн 4,8 тэрбум төгрөгөөр тооцоолж, хөндлөнгийн дүгнэлт гэх зүйлийг гаргуулсан. Зөрүүтэй үнийн дүн бүхий дүгнэлтүүдийг хэлэлцэх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж өөрсдийн зохиосон 4,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий дүгнэлтийг хуралдаанаар хамгаалж, Төв аймагт тавигдах 3,5 км, 2,5 км автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420,672,910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан дээрх гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд байхдаа хамтран зохион байгуулсан.
• Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийлгэхийн тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Л.С-оос 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн хахуулыг бэлнээр авсан хэрэгт тус тус буруутгагдаад байсан юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандын буруутгагдаад буй хэрэг.

• Д.Доржханд нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зам, тээврийн хөгжлийн яаманд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа тус яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Төв аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Төв аймагт тавигдах 3,5км, 2,5км автозамуудын шинэчлэлийн ажлын зураг төсвийн ерөнхий гүйцэтгэгчээр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж, төсвийн тооцоо хийснийг Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр нийт төсөвт өртөг 4,121,092,907 төгрөгөөр хянаж магадалсан байхад уг магадлалыг үндэслэл болголгүйгээр “Ар Си Эс Си” ХХК-ийн урьд гаргаж, экспертизээр батлуулсан зураг төсөв дээр гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг Б.Минжбадамаар дамжуулан урьд төсөв бодсон Г.Түмэнзулд өгүүлж “дараах хэлбэрээр өөрчлөлт оруул” гэсэн чиглэлийг 2017 оны 04 дүгээр сард өгсөн. “Ар Си Эс Си” ХХК-аар замын зураг төсвийг дахин бодуулан 4,8 тэрбум төгрөгийн төсөв гаргуулж, нэмэгдсэн төсөвт магадлалын дүгнэлт гаргуулалгүйгээр уг дүн болон шууд гэрээ байгуулахаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Д.Д нь мэргэжилтэн Ч.Сугармаад өгсөн. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “шууд гэрээ байгуулах” заалт болон ямар нэг үндэслэлгүй буюу Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй “4,8 тэрбум төгрөг” гэх тоог Засгийн газрын тогтоолын төсөлд оруулан танилцуулснаар, дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсан. Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсны дараа уг тогтоолд тусгасан төсөвт нийцүүлэхийн тулд засвар оруулсан 4,8 тэрбум төгрөгийн төсвийг эрх бүхий этгээдээр дахин хянуулахад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр 4,338,847,126 төгрөг болохыг хянаж магадалсан. Гэвч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр хянан магадалсан дүгнэлт нь Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор баталсан төсөвт хүрэхгүй байсан тул Засгийн газрын тогтоолд тусгасан дүнд хүргэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.6, 9.14, 9.16 дахь хэсгүүдийг зөрчиж авто замын төсвийг хянаж, магадлах чиг үүрэг олгогдоогүй “Монголын Авто замчдын холбоо” гэх Төрийн бус байгууллагад Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2777 дугаартай албан бичгээр хандсан ба тус байгууллагын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн а-133 дугаартай албан бичгээр уг авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг Засгийн газрын тогтоолд нийцүүлэн 4,8 тэрбум төгрөгөөр тооцоолж, хөндлөнгийн дүгнэлт гэх зүйлийг гаргуулсан. Зөрүүтэй үнийн дүн бүхий дүгнэлтүүдийг хэлэлцэх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам, тээврийн хөгжлийн яамны байранд зохион байгуулж, уг хуралд оролцон өөрсдийн зохиосон 4,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий дүгнэлтийг хуралдаанаар хамгаалж, Төв аймагт тавигдах 3,5 км, 2,5 км автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420,672,910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадамын буруутгагдсан хэрэг

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Д нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Төв аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Төв аймагт тавигдах 3,5км, 2,5км автозамуудын шинэчлэлийн ажлын зураг төсвийн ерөнхий гүйцэтгэгчээр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж, төсвийн тооцоо хийснийг Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр нийт төсөвт өртөг 4,121,092,907 төгрөгөөр хянаж магадалсан байхад уг магадлалыг үндэслэл болголгүйгээр “Ар Си Эс Си” ХХК-ийн урьд гаргаж, экспертизээр батлуулсан зураг төсөв дээр гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг Б.М нь урьд төсөв бодсон Г.Түмэнзулд өгч “дараах хэлбэрээр өөрчлөлт оруул” гэсэн чиглэлийг 2017 оны 04 дүгээр сард өгсөн. “Ар Си Эс Си” ХХК-аар замын зураг төсвийг дахин бодуулан 4,8 тэрбум төгрөгийн төсөв гаргуулж, нэмэгдсэн төсөвт магадлалын дүгнэлт гаргуулалгүйгээр уг дүн болон шууд гэрээ байгуулахаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Д.Д нь мэргэжилтэн Ч.Сугармаад өгсөн. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “шууд гэрээ байгуулах” заалт болон ямар нэг үндэслэлгүй буюу Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй “4,8 тэрбум төгрөг” гэх тоог Засгийн газрын тогтоолын төсөлд оруулан танилцуулснаар, дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсан. Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсны дараа уг тогтоолд тусгасан төсөвт нийцүүлэхийн тулд засвар оруулсан 4,8 тэрбум төгрөгийн төсвийг эрх бүхий этгээдээр дахин хянуулахад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр 4,338,847,126 төгрөг болохыг хянаж магадалсан. Гэвч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр хянан магадалсан дүгнэлт нь Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор баталсан төсөвт хүрэхгүй байсан тул Засгийн газрын тогтоолд тусгасан дүнд хүргэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.6, 9.14, 9.16 дахь хэсгүүдийг зөрчиж авто замын төсвийг хянаж, магадлах чиг үүрэг олгогдоогүй “Монголын Авто замчдын холбоо” гэх Төрийн бус байгууллагад Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2777 дугаартай албан бичгээр хандсан ба тус байгууллагын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн а-133 дугаартай албан бичгээр уг авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг Засгийн газрын тогтоолд нийцүүлэн 4,8 тэрбум төгрөгөөр тооцоолж, хөндлөнгийн дүгнэлт гэх зүйлийг гаргуулсан. Зөрүүтэй үнийн дүн бүхий дүгнэлтүүдийг хэлэлцэх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам, тээврийн хөгжлийн яамны байранд зохион байгуулж, уг хуралд оролцон өөрсдийн зохиосон 4,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий дүгнэлтийг хуралдаанаар хамгаалж, Төв аймагт тавигдах 3,5 км, 2,5 км автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн хуулбар хувь 2020-11-09 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 18/142 ажлыг гүйцэтгэсэн “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420,672,910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Санжаадоржийн холбогдсон хэрэг

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийлгэсний хариуд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Гад 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлэн 200,000,000 сая төгрөгийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Бид дараагийн цувралаараа эдгээр хүмүүс холбогдсон хэргийнхээ талаар мөрдөн байцаалт, шүүхийн шатанд юу гэж мэдүүлсэн талаар хүргэх болно.

Бэлтгэсэн Т.Энхриймаа