Сошиалд тун идэвхитэй байдаг олны танил хүмүүсийн нэг бол дуучин С.Сэрчмаа. Тэрээр Монголд короновирус илэрсэнтэй холбогдуулан цахим орчны найзууддаа дараах зөвлөгөөг хүргэв.

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж, хамтын хүчээр халдвараас сэргийлье!

• Эерэг хандлагатай байх

• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх

• Аливаад уур уцааргүй, тайван хандах

• Бие биендээ урам өгөх

• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах

• Хэт их мэдээллээс зайлсхийх

• Сөрөг мэдээлэлд автахгүй байх

• Цахим орчинд цаг бага зарцуулах

• Өдрийн тэмдэглэл хөтлөх

• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах

• Гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх

• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)

• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах

• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)

• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах

• Архи, тамхи хэрэглэхгүй байх

• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө аваарай!