Зэвсэгт хүчний 120-р ангийн энгийн нэг алба хаагчаас коронавирус илэрсэн байна. Тус албан хаагч нь БЗД-т амьдардаг, саяхан гэр бүлийн нэг хүн нь коронавирус туссан, ингээд гэр бүлээрээ тусгаарлалтад байсан гэв.

Ямар нэгэн байдлаар цэргийн анги руу очоогүй, аюул багатай гэж эх сурвалж мэдээллээ. Цэргийн ангид ажилладаг хүний шинжилгээний хариу өнөөдөр ЭЕРЭГ гарчээ.