Эмэгтэй улс төрч, “Жаран цагаан хонь”, “Ногоон нүдэн лам” зэрэг номын зохиогч Ц.Оюунгэрэл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаж олныг шуугиалаад байна. Нэгэн үед улс төрд хүч үзэж нэр дэвшиж явсан Нара түүнийг дэмжин уран хайрлажээ. Тэрээр
Ц.Оюунгэрэл эгчдээ..
Энэ шинэ жилийн эхний өдөр таны “Ерөнхийлөгчид нэр дэвших эрх авах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөх тухай мэдэгдэл”-ийг тань сонсож итгэл найдвар, сайн сайханд хүрэх тэмүүллээр оргилон догдоллоо.
Сайн байна, таньд амжилт хүсье.
Та ямар ч байсан дийлэнх олонхид урам зориг өгч бас цөөн тооны хэдэн нөхдөд халтуур олж өглөө.
Таныг гэр бүлтэй чинь гутаан доромжлоод эхэлж.
За эгч минь Сошиал ертөнцөд элдвээрээ доромжлуулж, гүтгүүлж, гутаан доромжлогддог, эргээд тэмцэлдэж, уралцаж, алалцдаг хүний хувьд гэж хэлэхэд
“Доромжлуулах тусам өнгө орж
Долоон бурхан од шиг гялалзаарай”
Монголын төрд
Эрүүл, зөв, үнэнч сэтгэлтэй Монгол хүн “Ус, агаар” мэт хэрэгтэй.
Зөвийг түгээж, шударгыг тогтоогоорой
Амжилт
Хүндэтгэсэн, ямагт дэмжих
Мөнхтөрийн Нарантуяа- Нара” нь гэжээ.