Ягаан, ногоон үстэй өнгөлөг хоёр охин өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж байлдан дагуулж байсан үе саяхан мэт. Энэ бол “Гала” хамтлаг юм.

Одоо ч хамтлагаараа овоглосоор яваа хамтлагийн ахлагч Ч.Уранхолбоо буюу Ану өнөр өтгөн гэр бүлтэй болж, таван гүнжийн ээж болсон.

Тухайн үедээ нүд эрээлжилсэн хурц тод өнгөөр хувцаслаж Ч.Ану сайн хань, хүүхдүүдийн ээж болсон ч намба суусангүй. Улам бүр залуужсаар, тод өнгийг солонгоруулсаар байгаа билээ.

Өчигдөрхөн 35 насны төрсөн өдрөөр тэмдэглэсэн тэрээр тод ягаан өнгөөр үсээ гоёжээ. Яг л 16 жилийн өмнөх “Гала”-ийн Ч.Ану эргэн иржээ гэмээр харагдана.