Төрийн ордны баруун жигүүрийг тусгаарлалтад авчээ.

Тодруулбал, Төрийн ордны баруун хаалгаар орох гэж байсан нэг хүний шинжилгээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан байна.

Тиймээс Төрийн ордонд хөл хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ.

Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байгаа бөгөөд Төрийн ордонд ажиллаж байгаа хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг шаардаж эхэлжээ.

Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Амны хаалт зүүж, хүн хоорондын зай бариарай.