“БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүнээс халдвар илэрсэн”

Түүнээс гадна БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн.

Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.