УИХ-ын С.Ганбаатар өнөөдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлах юм гэнэ. Энэ өлсгөлөнд УИХ-ын гишүүдийг ч нэгдэхийг уриалсан юм.

Цаашид миний хувьд нойтон өлсгөлөнгөө хуурай болгох уу, өөрийгөө шатаах уу гэдгээ эхнэртэйгээ ярьж, шийднэ гэв.

Жүжигчин Н.Онон түүнийг “Эхнэртэйгээ зөвлөлдөх ч юу байх вэ. Энхбаяр дарга нь команд өгөх ёстой: Яана аа шат гэвэл яана аа” хэмээжээ.