Бизнесийн салбарт цахиур хагалах монгол залуус эх орондоо эрдэм боловсрол, авьяас чадвараараа өрсөлдөж, ялагч нь 200 сая төгрөгийн цалин урамшуулал бүхий гүйцэтгэх захирлын албан тушаал хаших сонирхолтой энэхүү ApprenticeMongolia шоу ням гараг бүрийн 20.00 цагаас Монгол ТВ-ийн дэлгэцнээ гарч байгаа билээ.

Өчигдөрийн дугаарт Д.Бат-Оюун хасагдлаа.

Дараагийн дугаарт 5 оролцогч өрсөлдөхөөр болж байна. Д.Бат-Оюун цахим хуудаснаа “Хэцүүмаа, яанадаа гэж шантрах даалгавартай таараагүй ч шоугаа ингээд орхиж байна. Угаасаа хүрэх зорилго, гоё баг, чин сэтгэл байхад бол ямар ч даалгаварын ард гарч чадна гэдэгтээ үргэлж итгэлтэй байсан. Борлуулалтынхаа ур чадварт тийм ч их итгэлтэй байгаагүй ч миний дотор тоосонд дарагдсан байсан тэр чадварыг маань яалтачгүй өнгөлж өгсөнд
маш их баяртай байна.

Нэвтрүүлгийнхээ туршид би өөрийгөө хэзээ ч үл шавхагдах хамгийн том орд гэдгээ өөртөө баталж чадсаан. Энэ боломжийг олгосон бүх арын алба, Ардынхан болон бидний худалдан авагч байсан хүмүүстээ баярлалаа.

Бат-Оюун нь улам хичээгээд СЕО болоод ажлын тайлангаа та бүхэндээ танилцуулах цаг удахгүй байгаасай тэ?” хэмээжээ