“Номин-Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан Худалдааны гавьяат ажилтан цолоор шагнууллаа.

Номин Холдинг ХХК нь 1992 оны долдугаар сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй нэртэйгээр байгуулагджээ. 1996 оны нэгдүгээр сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 5,600 орчим ажилтантай болтлоо өргөжин тэлсэн байна.

Ш.Баярсайхан манай дуранд өртлөө.