Дуучин Самандын Жавхлан 2012 онд “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” цол тэмдгээр шагнагдсан. Тэрээр өөрийн гавъяатын тэмдэгийг Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын тоглолт болж, энэ тоглолтод оролцсон дуучин С.Жавхлан тайзан дээр Гавьяатын тэмдгээ уран бүтээлийн ахдаа “бэлэглэсэн” юм.

С.Жавхлан хэлэхдээ, “Олон сайхан дууны хөгжмийг бичсэн миний уран бүтээлийн анд, ах маань Гавьяат жүжигчин цол хүртэж амжаагүй байгаа нь энэ шагнал эзнээ олохгүй байгаагийн илрэл юм болов уу. Би энэ хүний бичсэн “Ээжийн чанасан цай” дууг дуулсан. Б.Магсаржав ахад байх ёстой Гавьяат цол надад түрүүлж ирсэн нь учир дутагдалтай санагдсан тул энэ тэмдгээ түүний энгэрт зүүж өгмөөр байна” гээд төрийн олгосон хүндэтгэлт тэмдгийг хөгжмийн зохиолчид гардуулж орхив. Үүнийхээ дараа дуучин С.Жавхлан “Би өнөөдрөөс эхлэн Соёлын тэргүүний ажилтан болж, Маагаа ах маань Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо” хэмээн зарлаж, олныг гайхашруулаад авсан нь саяхан мэт.

Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээсэн одонг хэн дуртай нь хэн дуртайдаа бэлэглээд яваад байх боломжгүйг мэдсээр байж ийнхүү Б.Магсаржавт гардуулсан нь гай ч их болсон доо. Учир үл мэдэх нэг нь өө ингээд л гавъяат болчихлоо гэж тайвширч хоцорсон.

Хайрлан хүндэлдэг, хамтран зүтгэгч хөгжмийн зохиолч Б.Магсаржав ах нь “Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн” цол тэмдэгээ авахад “гайтай гавъяат” С.Жавхлан хаачив.

Тосч авч баяр ч хүргэсэнгүй, тухлан очиж гэрт нь ч саадсангүй. Саймширч гавъяатын тэмдэгээ хүртэл тайлж өгсөн тэрээр хэрэгтэй үедээ баяр хүргэсэн ч үгүй, бараа сураг нь ч харагдсангүйд олон түмэн дахин гайхсаар л үлдлээ.