“Номин талст” хамтлагаар овоглосон түүнийг танихгүй хүн үгүй. Харин хоёр дахь амьдралаа өөрөөсөө дүү Х.Ананда гэх бүсгүйтэй эхлүүлснээс хойш түүний хувийн амьдрал хүн бүрийн сонирхлыг татах болсон.

Хайрлаж дурлалцаж өөрийн нэрийг нь “Солонго ааштай бүсгүй” хэмээн уран бүтээлээрээ нэрлэж, төд удалгүй баахан хэрүүл болж салсан ч шоу нэвтрүүлгээр эргэн нийлснээ түмэнд зарласан.

Дундаасаа хоёрын хоёр охидтой болсон тэд дахин муудалцаж тусдаа амьдарч эхлэх энэ үү.

Өөрсдийн амьдралын сайн сайхан, саар бүхнийг нуулгүй илчилж, сошиалаар бие биерүүгээ үгс чулууддаг тэднийг тусдаа амьдарч буйг Д.Зөөлөнсий илчлэв.

Тэрээр “Битүүний мэнд ээ. Өнөөдөр миний аав анх удаа нийслэл салат хийсэн гэнэ шүү. Би ногоо идэж чаддаггүй юм аа. Гэхдээ аав өнөөдөр зөвхөн надад зориулж юуг нь ялгалгүй бүгдийг нь амтархан идэж чадахаар үнэндээ л гоё салат хийж өглөө дөө. Ачийг нь хурдхан хариулах юмсан даа” гэжээ.

Солонгон аашт, Соёмбон толгойт хоёрын ээлжит маргаан ийнхүү эхлэв. Бие биенийхээ ямар муу муухайг илчилж, хэзээ эврэлдэн нэгдэхийг бид таашгүй.