Алтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан содон хоолой, өвөрмөц өнгө төрхийн эзэн, дуучин Х.Отгончимэг. Тэрээр сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр завсарлага авч айл гэрийн эзэгтэй, хөөрхөн үрсийн ээжийн үүргээ гүйцэтгэх болсон.

Гэр гийгүүлэгч болон гялалзаж яваа түүнийг алдарт эхийн одонт ээж гэдгийг тэр бүр мэддэггүй. Учир нь тэр дэггүй сэргэлэн, үзэсгэлэнтэй хэвээр.

Дуучин Отгоо амьдралын ханиараа өөрөөсөө нилээд хэдэн насаар ах, даруухан залууг сонгосон. Харин өнөөдөр тэдний ойн баярын өдөр тохиож байгаа гэнэ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Хэрвээ тэр өдөр чамтай учраагүй бол Хэнд энэ хайрын дууг зориулах байсан бол гээд л дуулж байж. Хамгийн ихээр хайрлаж, харамлаж, хамгаалж, дэмжиж, өмгөөлж, өмөөрч, уурлуулж, гомдоож, уйлуулж бүр хааяа үзэн ядмаар ч юм шиг байдаг хүнтэйгээ хамт байгаа бол зүгээр л бүгдийг бие биендээ зориул. Ойн мэнд хайрт минь” гэжээ.