УИХ-ын гишүүн Т.Доржхандад идээ яаж засах тухай хичээл заацгаая.


Өнөөдөр тэрбээр цахимд “ Цөн түрж гол урсах нь сайхан

Цөмөрвөл би бас урсана даа гэж бодох сайхан

Хашаа, тэргэн дээр шаазгай үглэх сайхан

Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан

Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан

Дөтийн замаар хүний хүмүүс, найз нөхөд ирэх нь сайхан

Танд XVII Жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн мэнд дэвшүүлье!” хэмээсэн юм.Түүний

өмнө зассан идээ дөрвөн үе буюу зовлонгоор дуусжээ.

Гишүүн маань ёс мэддэггүй юу???

Идээ засах ёсон

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Анх Монголын буддын шашины тэргүүн өндөр гэгээн Занабазар санаачлан ул боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй.

Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг.

Тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Монголчууд тавгийн идээ засахгүй бол тухайн жилдээ хиймор лундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээрлэдэг.