АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески​ гэр бүлээрээ битүүний сар шинийн баяр тэмдэглэхээр тавгийн идээгээ зассан байна.

Тэрбээр, Айсуй Үхэр жилдээ эрүүл энх, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байхын ерөөлийг энэ Сар шинийн баяраар өргөн дэвшүүлье.

Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үедээ тохируулан баяраа арай өөрөөр тэмдэглэж байгаа ч бүх монголчууд энэхүү баяр ёслолын дээд утга учир болох уламжлал, зан заншил, гэр бүлээсээ сэтгэлийн таашаал хүртэн баярлана гэдэгт эхнэр Элойса бид хоёр итгэж байна.” гэжээ.