Хүнд овоглогддог олон нэр алдарр байх ч. Эцгийн нэрээр овоглогдох нь хамгийн эрхэм. Эцгийн нэрнээс илүү ажил мэргэжлээрээ овоглогддог эрхэмүүдийн нэг бол “Анир” студийн захирал, СТА, “Увертюра” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг юм.

Монголын ард түмнийг олон сайхан уран бүтээлээрээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, уран бүтээлчдийн хувьд “найдвартай ар тал” хэмээн хэлэгддэг түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна.
Тэрээр чанартай уран бүтээл туурвиж, урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эрхэм билээ.