Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцины талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хөл хорио 23-наас дуусаж байна. 23-наас вакцин хийж эхэлнэ. Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ гхэлэлцээр хийж байна. Хадгалалтын бэлэн байдлыг хангасан байгаа. Pfizer вакциныг -70 градусын нөхцөлд хадгалдаг. Хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан.

2020 оны долоодугаар сараас эхлэн COVAX хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад явж байна. COVAX хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг хамруулна. Нийт хүн амын 60 хувийг буюу 2 сая орчим хүнд вакцин хийх ба үлдсэн 40 хувийг өөрсдийн санхүүжилтээр хамруулна” гэлээ.