“Ханилснаас илүү амраг” киноны дүрээр бидэнд танил болсон жүжигчин бол М.Энхчимэг. Түүнээс хойш чимээгүйхэн амьдрах болсон жүжигчин бүсгүй насан туршийн асуудал болох таргалалтаасаа салж олон бүсгүйчүүдэд урам зориг өгсөн.

Тэрээр хүүхэд төрүүлсний дараа 100 гаруй кг жинтэй болсон байжээ. Маргаашнаас туръя гэж хойш тавьж өөрийгөө хуурч явсан үе ч бас түүнд бий гэнэ. Тэрээр өөрийн зургийг харьцуулан тавьж “Ээ бурхаан. Тэр гэдэс гуяыг нь харчаарай. Сонголт үргэлж таны гарт” хэмээн зөвлөв.

Тэрээр өөртөө зорилго тавин зориг гарган 103.5 кгаас 65 кг хүртлээ турж чаджээ. Түүний гол нууц нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гэнэ. Жингийн асуудалтай цөхөрч суугаа бүсгүй та жүжигчин М.Энхчимэгээс урам зориг, үлгэр жишээ авч өөртөө өөрчлөлт хийхийг зөвлөе. Сонголт үргэлж таны гарт шүү.