Сайжруулсан түлш хэрэглэж, угаар мэдрэгчийг айл бүрт байрлуулсан ч угаартах тохиолдол буурахгүй байна. Зарим айл угаар мэдрэгчгүйн улмаас угаартсан тохиолдол ч мөн бүртгэгджээ.


Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд оршин суух 51 настай эрэгтэй Д.Б, 51 эмэгтэй настай З.Ө, 25 настай эмэгтэй Б.У, 19 настай эмэгтэй Б.Ч нар гэртээ энэ сарын 15-ны өдөр угаартсан байна. Тухайн айл угаар мэдрэгчгүй байсан аж.
Тиймээс иргэн та болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.