Ордуудын долоо хоногийн зурхай

Уншигч таны энэ долоо хоногийн ажил үйлсэд амжилт хүсч долоо хоногийн зурхайг хүргэж байна.

Хонь

Санхүүгийн хувьд тогтворгүй байх тул зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Ямар нэгэн таагүй дурсамжаас болж санаа зовох хэрэг гарч мэднэ. Тулгарсан нөхцөл байдалд та өөрийн хувь хүний үнэт чанараа эрхэм болго. Өөртөө үргэлж шинэ боломжуудыг нээхийг эрмэлзэх хэрэгтэй. Аливаа гэрээ, бичиг баримт бүрдүүлэхэд тохиромжтой нөхцөл үүснэ. Хариуцлагатай ажил гүйцэтгэхдээ хайнга хандахаас болгоомжил. Таны хийж буй ажлыг гадны төлөвлөөгүй нөлөө сарниулах магадлал байна. Гэнэтийн үйл явдалд та бэлэн бай. Анхаарлаа төвлөрүүлэх, оюун санаагаа цэгцлэхэд төвөгтэй байх болно. Амлалт өгөх хэрэггүй. Эрүүл мэндээ онцгой анхаар. Гадуур явах бол гэмтэл бэртэл авахаас болгоомжил. Долоо хоногийн сүүлээр нэр хүндтэй хүний зөвлөгөө танд урам оруулах болно. Эрч хүч нэмэгдэж, ажлын ачааллаа бага ч болов хөнгөрүүлэх боломж олдоно.

 

Үхэр

Нийгмийн амьдрал, гадаад нөхцөл байдал хурцадмал шинжид хүрч болзошгүй. Шинэ ажил эхлэхэд таагүй. Дутуу ажлууд төвөг удна. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Урт хугацааны төлөвлөгөөнүүд тань амжилттай хэрэгжинэ. Хөрөнгө мөнгөний боломжтой үхэрийнхэн автомашин эсвэл байр худалдан авах талаар хөөцөлдөхөд сайн. Таныг ажил хэргийн уулзалт, албаны чухал баримт бичиг боловсруулах ажил хүлээж байна. Гэрээ хэлэлцээр хийх ажилд аз туршиж болохгүй, бүх бичиг баримтыг шалга. Ажлын үр дүнд л  гол анхаарал тавь. Гэр бүлд хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотны хүндээ хоёр нүүр бүү гарга, өөрийн үүргээс бүү зайлсхий. Мэргэжлийн ур чадвар сайтай үхрийнхэн хамт олондоо үнэлэгдэнэ. Амжилтанд хүрэх шинэ боломжууд хай. Нэг байрандаа удах хэрэггүй. Олон нийтийн ажил хэрэгт идэвхтэй оролц.

 

Ихэр

Бизнесээ өргөжүүлэхийн тул ямар боломжуудыг ашиглаж болох талаар шинэ шийдэл хайна. Найз нөхөд, танилуудтайгаа харьцаж  ажил хэргийн уулзалт хийх хэрэгтэй. Ажил дээр удирдлагуудаасаа магтаалын үг сонсох бололтой. Өөртөө итгэлтэй байдал нь ажил хэргийн түншүүдэд тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Гэр бүлдээ хайнга хандаж болохгүй. Гэрт хэчнээн замбараагүй, тайван бус байсан ч та ухаалаг хүлээцтэй бас хүндэтгэлтэй бай. Аз сорьсон зүйлд мөрий тавих хэрэггүй. Хувь заяа азаар буян хишиг хайрлана хэмээн  горьдох хэрэггүй. Ажлын ч хувийн амьдралын ч асуудалд санаа зовно. Долоо хоногийн сүүлээр  үр хүүхдүүдтэйгээ агаарт амрахаар явбал тааламжтай сайхан дурсамж үлдээнэ. Хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, тэдэнд сайн үлгэр дууриал үзүүлэхийг зэрэгцээ танин мэдэх боломж олго. Эртний уламжлалт, соёлтой холбоотой арга хэмжээнд оролцоно.

 

Мэлхий

Долоо хоногийн эхээр та хэн нэгний нууцад санаандгүй нэвтэрч магадгүй тул ухаалаг байдлаар асуудалд хандаарай. Зарим зүйлийг мэдсэн ч  анзаараагүй дүр үзүүл. Та амьдралын аливаа нөхцөл байдалд туйлын тэвчээртэй хандах чадвартай. Жижиг сажиг гомдлуудад хариу бүү өг. Өдөр тутмын өрсөлдөөнд  өш хонзон бүү сана. Мэргэжлийн хандлага сайн байх тул ажил хэрэгч чадваруудаа нээн харуул. Өөртөө байгаа сайн зан чанар, мэдлэг чадвараа бусдад харамгүй зориул. Хариуд нь та таатай харилцаа, нэр төр олж авна. Мөнгөний асуудал дээр бусдад бүү итгэ. Санхүүгийн асуудалд хариуцлагатай ханд. Ямар нэг хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эд хөрөнгөө даатгуулах зэрэг саналуудыг анхааралтай хянаж үз. Хүлээцтэй байж, гэнэтийн учралд ухаалаг ханд. Зарим мэлхийнхэн тодорхойгүй үеийг дуустал гэр бүл болох, хүүхэдтэй болох зэрэг асуудлуудаа хойш нь тавь.

 

Арслан

Долоо хоногийн эхээр аливаад түргэн зан гаргалгүй, буруу зүйлд уруу татагдалгүй байхад ажил хэрэг жигд явна. Та дадлага туршлагатай хамтрагчаасаа аливаа асуудлын талаар зөв зүйтэй, хууль ёсны зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ цаг үед таны санхүүгийн байдал сайн тал руу эргэх боломж гарна. Одоогоор ашиг өгч эхлээгүй ч үйл ажиллагаа нь таньд итгэл өгдөг ажил хэргээс яаран татгалзах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр ямар нэг арилжаа наймаа хийхгүй байхыг хичээ. Та сэтгэл санааны тогтворгүй байдлаасаа болж хамтрагч болон танилуудтайгаа зөрчилдөж мэднэ. Зөн билэг зөв чиг заах боловч анхны уулзсан хүндээ бүү итгэ. Од эрхсийн нөлөөгөөр таны бодол санаа, үйл хөдлөл зарим зүйл дээр баримжаа алдсанаас хүндрэл учирсан байж магадгүй.

 

Охин

Бүгдийг нэг дор өөрчлөх гэж хэт яарах хэрэггүй өдөр. Дүрсхийсэн байдал, зөрүүд зан тань таныг ойр дотны хүмүүстэйгээ муудалцахад хүргэнэ. Харин ухаалаг байвал дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа сайжруулж чадна. Мэргэжлээрээ түвшин дээшлүүлэн сурах тухай бодож болно. Өөрийгөө зөв нээн харуулахад тохиромжтой байна. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргахыг од эрхэс зөгнөж байна. Гэхдээ ганцаараа зүтгэлгүй багаар ажилла. Хайр сэтгэлийн мухардалд орсон харилцааг сэргээх үйл явдал болно. Ихэнх охиныхон хайр сэтгэлийн романтик харьцаагаа өөрчилж магад. Гэнэтийн аюул ослоос сэрэмжилж жолоо барих болон машинаар зорчихдоо болгоомжтой бай. Та эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад хойрго хандаж болохгүй. Буруу зуршлаа хаяж, эрүүл амьдрах хэв маягийг мөрдвөл өвдөхөөс сэргийлж чадна. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна.

 

Жинлүүр

Өөртөө хэт их хариуцлага үүрүүлэх хэрэггүй. Цагийг тайван өнгөрүүлэх боломжтой ямар нэгэн зүйлээр оролд. Эсрэг хүйсийн хүмүүсийн дунд таны нэр хүнд өндөр байна. Хайр сэтгэл, янаг амрагийн асуудал тийм ч чухал бус санагдана. Хайртай хүнээ зөвөөр ойлгож, хамтдаа ертөнц дээрх хамгийн аз жаргалтай гэр бүл болох зорилгоо хэн хэндээ итгүүл. Ажил дээрээ болгоомжтой байх хэрэгтэй. Амьдралд итгэх байдал дээшлэх тул уран бүтээлч чадвар өндөр байна. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхэл.  Үр хүүхэд болон ойр дотны хүмүүсдээ анхаарал хандуул. Дотоод мэдрэмж зөн билиг нэмэгдэнэ. Амьдралынхаа хэв маягт шинэ зүйлийг нэвтрүүл. Одоогийн орлогын нөхцөл байдал танаас яаралтай арга хэмжээ авахыг шаардана.

 

Хилэнц

Долоо хоногийн эхээр зарим хүмүүсийн хандлага таны эсрэг байж, нэгдэж үгссэн мэт хардлага төрөх байх. Ийм үед ойр дотнын хүн биш л бол өөрийн санаа зовоосон асуудлуудаа бусдад бүү дэлгэ. Аливаа бэрхшээл тодорхой цаг хугацааны дараа түр зуурынх л байсан нь тодорхой болдог. Аливаа хоосон амлалтаас аль болох зайлсхийхийг од эрхэс танд зөвлөж байна. Хайр сэтгэлийн харилцааныхаа үнэнч эсэхэд эргэлзэх хэрэггүй. Гэр бүл зохиох хүслээ амьдралд зоригтой хэрэгжүүл. Хувийн амьдралд чухал үйл явдал болно. Зарим хүмүүст сонголт хийх төвөгтэй байдал үүснэ. Харин долоо хоногийн сүүлээр гэнэтийн тооцоолоогүй бэрхшээл гарч ирнэ. Та зөв үзэлтэй, нийтэч зантай байвал эргэн тойрны хүмүүсийн танд хандах хандлагыг эерэг болгох болно. Зарим хүндрэлийг гарч эхлэх үед нь цаг алдалгүй анхаарал хандуул.

 

Нум

Биеийн эрүүл мэндээ сайжруулах санал санаачлага үр дүнтэй байна. Биеийн дархлаа сайжруулах дасгалд сайн анхаар. Хайр сэтгэлийн харилцаа тогтворгүйтэж магад. Биеэ барихыг хичээх боловч харилцан итгэлцэл, сэтгэлийн хат үгүйлэгдэх болно. Эрч хүч болон уран бүтээлч байдал нэмэгдэнэ. Зуурдын учралд толгой эргэх хэрэггүй. Дарга удирдлагатай харьцах харилцаанаас таны байр суурь шалтгаална. Өөртөө итгэлтэй байвал бусдаас үл шалтгаалан амжилтын оргилд хүрнэ. Бусдын үгийг сонсох нь чухал ч та өөрийнхөөрөө шийд гаргана. Буян үйлдэж, бусдад үйлчлэхэд сайн. Олон нийтийн газар очих хэрэггүй. Хол газар явах зайлшгүй шаардлага байхгүй бол хойшлуул. Олсон орлого урсгал зардалд зарцуулагдана. Гэвч зээлсэн мөнгөө төлөх шаардлага гарна. Хайртай хүндээ хүндэтгэлтэй ханд. Таны сонирхол өөр байсан ч үл ойлголцол үүсэхээс сэргийлж тэвчээртэй бай. Эрүүл мэндээ онцгой анхаар.

 

Матар

Бусдын өмнөөс шийдвэр гаргах хэрэггүй. Ингэх гэж оролдвол танаас ихээхэн хүч чармайлт шаардах бололтой. Хэн нэгэнтэй муудсан бол эвлэрэх, огт санаанд ороогүй хүнээс гэнэтийн тусламж ирнэ. Хайр дурлалын хувьд сайхан харьцаатай байна. Сайхан амьдрах зорилгодоо хүрэхэд аливаа зөв үйлдэл багадахгүй. Ганц бие хүмүүс гэр бүлийн байдлаа өөрчлөх гэж бүү яар. Унаган авьяас тань идэвхжих сайн талтай. Зохион бүтээх болон уран бүтээлч хүмүүсийн ажлын амжилт их байна. Аз туршсан, төлөвлөгөөгүй ажлаас зайлсхий. Сэтгэл хямраасан бүх асуудлыг мартах хамгийн сайн арга бол бясалгал хийж, иогоор хичээллэх юм. Энэ нь таныг сэтгэлийн хаттай, ноён нуруутай байхад тусална. Учир шалтгаан мэдэгдэхгүй бие хямарвал хоолны зөв дэглэм баривал удахгүй бүгд хэвийн байдалдаа буцаж орно. Хэт түлсэн, тостой хоол идэхгүй байхыг зөвлөж байна. Ямар ч байдалд орсон зөвхөн ажил хэрэг бодолгүй ойр дотныхондоо анхаарал тавь.

 

Хумх

Ажил хэрэгтээ өвөрмөц төлөвлөгөө хэрэгжүүл. Таны өмнө шийдвэрлэвэл зохих харилцааны асуудлууд тулгарах болно. Амар хөнгөхөн орж ирэх мөнгө одоогоор таны эргэн тойрон алга байна. Алс холын ажлаа сайн тооцоолж чадвал ирүүдүйд ашиг өгнө. Та өөрийн ажил төрөлд хамаг анхаарлаа хандуулж эрч хүчтэй ажиллах хэрэгтэй цаг үе. Хайр сэтгэлийн харилцаанд эргэлзээ үүснэ. Танд байдлыг хэвийн болгохын тулд өөрийн зүгээс бэлэг барих хэрэгтэй байх. Та орлогын боломжоо тооцоолж гэрийнхээ материаллаг байдлаа сайжруул. Сэтгэл зүй тогтворгүй байвал эрүүл мэнд муудах шалтгаан болно. Нойргүйдлээс эсвэл хэт хайнга байдлаас сэргийл. Хайртай хүндээ ирээдүйн амьдралыг  хэт сайхнаар төсөөлөн амлах гэсний хэрэггүй. Найз нөхдөдөө ажил хэргийн сонирхолтой санал тавь. Өөрийгөө шинэ зүйлээр цэнэглэхэд бэлэн бай. Алс газар аялах хүсэл мөрөөдлөө сайн төлөвлөхөд хэзээ ч эртдэхгүй шүү.

 

Загас

Таагүй  хандлагад бууж өгөлгүй тэмцвэл удахгүй байдал хэвийн болно. Бусдаас бурууг бүү хай, энэ нь нэр төрд чинь л муугаар нөлөөлнө. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Танд тайван орчин хэрэгтэй байна. Тайван сууж, дүгнэлт хийгээрэй. Бизнесменүүд болон хөрөнгө оруулагч нар зөв мэдээллийг дагавал амжилттай байна. Долоо хоногийн сүүл үед үймээн шуугиантай газраас хол бай. Өөр газар оронд нүүн шилжих эсвэл байраа солих санаа төрж магадгүй. Зарим зүйл дэндүү уйтгартай санагдана. Мэдээллийн технологийн мэргэжилтэн, зохион бүтээгч болон  хөгжүүлэлтийн ажилтнууд зоригтой алхам хийх хэрэгтэй. Ашигтай мэдээлэл олж авч цаг алдалгүй өвөрмөц шийдвэр гарга. Ганц бие эрчүүдийн хайр дурлалын харилцаанд амжилт ирэх болно.