Нар, хур тэгширсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргээд 2023 оны 06-р сарын ордуудын зурхайг хүргэж байна.

Шинэ сардаа уншигч та бүхэн  амжилт бүтээл, санасан, мөрөөдсөг бүхнээ биелүүлээрэй.

Хонь

Сарын эхээр од эрхсийн тохиолоор ямар ч төрлийн хамтын ажиллагаа амжилттай болно. Бусдын сонирхлыг татах, ирээдүйтэй санхүүгийн төлөвлөгөө гарч ирнэ. Гэхдээ амжилтад яарах хэрэггүй. Од эрхэс зөн билэг, далд мэдрэмжийг дэмжинэ. Танд дотоод ер бусын бодол санаа бий болно. Ямар нэг эргэлзээтэй байдалд орсон тохиолдолд зөн билгээ дагавал буруудахгүй бололтой. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэгт эрх мэдлийн төлөө тэмцэл үүсэх магадлалтай. Эвлэрэх оролдлого үр дүнгээ өгөх бол шаардлагатай үед бага зэрэг буулт хийхийг ичгэвтэр зүйл гэх бодох хэрэггүй. Биеийн эрүүл мэндээ анхаар. Харин сарын дундуур зарим хониныхон шаргуу зүтгэлтэй ажиллах хэдий ч бодитоор үнэлүүлэхгүй байгаа мэт байдлыг мэдэрнэ. Эргэн тойрныхоо бүх хүмүүстэй болгоомжтой харьц. Од эрхэс таны оюун бодлыг ивээж байна. Санхүүгийн байдал сайжирна. Урлагийн хүмүүс илүү бүтээлч байна. Ойрын үед холбогдоогүй хамаатан садны хүмүүстэйгээ холбоо барь. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлал ойрхон байна. Хөрөнгө оруулалт ашигтай санагдсан ч боломжоо хэтрүүлэх хэрэггүй. Гэр бүлийн харилцаа танаас ихээхэн анхаарал халамж шаардана. Сарын сүүлчээр зарим харилцаанд хуурмаг байдал үүсэж магадгүй тул болгоомжтой бай. Бүх зүйлийг хууль журмын дагуу явуул. Бусдын өдөөн хатгалганд авахаас болгоомжил. Зорилгогүйгээр урьдах ажлаа хийх нь хожим мухардалд хүргэж мэднэ. Өөрт байгаа боломжийг тооцохгүйгээр хэт их мөнгө үрэхээс болгоомжлоорой. Зөв зуршил нь таны амьдралын хэмнэлийг эергээр тодорхойлж чадна. Сэтгэл санаандаа ирээдүйд болох үйл явдлыг төсөөл.

Үхэр

Сарын эхээр залуу хүмүүс нууцлагдмал хайртай учирч магадгүй. Ганц бие эрчүүд одоогоор бүтэхгүй байгаа ч хайрын тухай бодох нь улам нэмэгдэнэ. Зарим хүмүүс түр зуурын амжилтдаа толгой эргэж мэднэ. Найз нөхдийн харилцаанд хүндрэл гарсан ч өөртөө итгэлтэй байгаа бол зайлшгүй хийх зүйлдээ бүү эргэлз. Хариуцлагаас зугтаж болохгүй. Хувийн асуудлаа гэртээ үлдээж ажилдаа анхааралтай хандаарай. Эрүүл мэндийн асуудалд орохгүйн тулд өөртөө анхаарал тавь. Тэжээллэг хоол идэж, сайн унтаж амар. Аз туршсан үйлдэл, эргэлзээтэй ажил хэргээс болгоомжлохыг од эрхэс сануулж байна. Од эрхэс танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх чадвар өгнө. Эрүүл мэнддээ анхаар. Харшил болон хууч өвчнөө дахин хөдлөхөөс сэргийл. Зарим хүмүүс өр зээлээ төлөхгүй бол асуудалд орж болзошгүй байна. Чухал ажлын төлөвлөгөө боловсруулж байгаа бол ихээхэн судалгаа шаардах бололтой. Энэ үед хийх бүхий л үйл ажиллагаагаа сайн нягтлахыг одод зөвлөж байна. Зарим тодорхойгүй зүйлийг шийдэх гэж оролдохын оронд тохиромжтой цаг нь иртэл хойшлуул. Тайван орчинд таны бодол санаа зөв чиглэлийг олох болно. Зарим үед хэцүү нөхцөл байдал гарсан ч бүү шантар. Од эрхсийн нөлөөллөөр та аливаа зүйлд эергээр хандахаар байна. Сарын сүүлчээр таны амьдралд орж ирэх шинэ хүмүүс сонирхолтой үзэл бодлоор шинэ боломжийг нээх болно. Эртний мөрөөдөл тань биелэх сайхан боломж ч гарч байна. Оюун санааны баялгийг материаллаг хуримтлалаас илүүд үзээрэй.

Ихэр

Сарын эхээр хамтран зүтгэгч нарын зүгээс сайхан санал тавивал эргэлзэлгүй зөвшөөр. Од эрхэс өвөрмөц сэдлийг бэлэглэж байгаа ч таны эрч хүчийг багасгаж нөлөөлж байна. Амьдралд саад болох харилцаанаас шууд татгалзах эр зоригтой байгаарай. Эрсдэл гаргалгүй, бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй. Мөн ажлаа солих хүсэлтэй байгаа ихрийнхэнд тохиромжтой цаг иржээ. Удирдах албан тушаалын хүмүүс анхааралтай байх үе. Зөв хичээл зүтгэлийг тань үнэлэх болно. Зарим үед ганцаараа байж, цаашид юу хийхээ сайн төлөвлө. Таны байр суурь зөв байвал цаашдын амжилт өөрөө ирэх бололтой. Та эрч хүчээ төвлөрүүлж, зөв гарц олж чадвал шинэчлэл өөрчлөлт үр дүнтэй болно. Боломжтой бол хожим үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгөтэй болох талаар судал. Харин сарын дундуур од эрхэс хувь хүний идэвх зүтгэлийг илүү тодотгож байна. Ихэнх зүйл таны хандлагаас шалтгаална гэдгийг сайн ухаарч ойлгоорой. Шинэ ажил эхлэх болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Өмнө нь мөрөөдөл төдий байсан зүйл бодит болох боломж гарна. Зарим хүмүүс амьдралыг шинээр харах цаг нь иржээ. Хайртай хүнтэйгээ сайн ярилцахгүй бол үл ойлголцол үүсэж болзошгүй. Сарын сүүлчээр амьдралын эрч хүч ямар ч алдааг засаж чадахаар өндөр байна. Ганц бие хүмүүс санамсаргүй танилтайгаа романтик харилцаа тогтоож магадгүй. Харин хайртай хосууд ирээдүйн амьдралдаа хэрэгтэй судалгааг хийх болно. Од эрхсийн нөлөөг өөртөө давуу тал болгох боломж багахан ч болтугай байгаа гэдгийг байнга санаарай. Хариуцлагатай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хүмүүс мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Гэнэтийн шийдвэр аль болох гаргаж хэрэггүй үе.

Мэлхий

Сарын эхээр мэлхийнхэнд гайхалтай зүйл тохиолдоно. Танд тохиолдох саад бэрхшээл бол зүгээр л амьдралыг амттай үнэ цэнтэй болгох гэсэн хачир гэж бод. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс сануулж байна. Од эрхсийн нөлөө үл ойлголцол авчирч болзошгүй. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Зарим үйл явдалд зүрх сэтгэлээ бүрэн зориулах нь заримдаа буруу хандлага байдаг. Ямар ч үед бусдыг шүүмжлэхгүй байхыг хичээ. Нийгэмд гарах зарим өөрчлөлт үр ашигтай байвал үүнд дасан зохицохыг хичээнэ. Ямар ч нөхцөлд та өөрийн үзэл бодолдоо бат зогсох нь зөв байна. Өөрийн хүсэл сонирхлоо ямар нэгэн үйл явдлыг сонирхолтой болгоход ашигла. Сарын дундуур санхүүгийн асуудал дээрдэнэ. Бизнес эрхэлдэг хүмүүс үйл ажиллагаагаа өргөжүүлэх зар сурталчилгаа явуулахад тохиромжтой үе. Элдэв өдөөн хатгалга, хоосон ховонд бүү авт. Өөрийн хүчээр бүх зүйлийг бий болгож чаддаг хүмүүсийг амжилт дагах нь гарцаагүй байна. Амжилтын үзүүрээс атгаж чадсан бол эрч хүчээ сулруулахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Амьдралын ямар үед аз жаргалтай мөчүүдийг олж мэдрэх хэрэгтэй шүү. Чухал асуудлаа шийдвэрлэх болон урьдын алдаагаа засах ч боломж гарна. Хэт стресстэх нь таныг буруу шийдвэр гаргах болон болчимгүй үйлдэл хийхэд хүргэж болно. Ажлын ачаалал хир авч байгаатайгаа тэнцэх хэмжээний сайн амар. Хайртай хүмүүс хоорондоо үүссэн асуудлын учрыг олохгүй бол зөрчил хурцдаж магадгүй. Харин сарын сүүлчээр эрч хүчээр дүүрэн байж удирдлагын түвшинд ажилладаг хүмүүс өөрийн байр суурийг бэхжүүлэх боломжтой бөгөөд өөрийн ур чадвараа илүү тодоор харуулах болно. Зөв үедээ зөн совингоо дагаарай. Хувийн амьдралд тэнцвэргүй байдал бий болох боловч та илүү хичээвэл хэвийн болгож чадна. Санаандгүй учрал шинэ хайрын романс үүсгэх магадлалтай.

Арслан

Сарын эхэн үед эрүүл мэнддээ анхаарч аз жаргалтай амьдрал таны салшгүй нэг хэсэг байхад анхаар. Нууцлаг нөхцөл байдал таны тэвчээрийг сориход хүргэнэ. Гэхдээ хийсвэр сэтгэлгээг хэтрүүлэх нь зарим хүмүүст дараа нь асуудал болно гэдгийг санаарай. Шинэ орлого авчрах бизнесийн боломжийг сайн ашигла. Мөн мэргэжлийн ур чадвараа гаргахын тулд сонор соргог бай. Аливаа асуудлыг чимээгүй өнгөрөхийн оронд нээлттэй хэлэлцсэн нь дээр. Чухал ажил хэрэг эхлүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэгт болгоомжтой хандахыг од эрхэс анхааруулж байна. Тайван байдалд амрахгүй бол таны эрч хүч доройтож мэднэ. Харин сарын дундуур банк санхүүгийн салбарын ажилчид ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Од эрхэс таныг сэргэлэн цовоо байлгана. Хэрэв та ямар нэг чухал ажил хийхээр шийдсэн бол эхлээд хэрхэн үйл ажиллагаагаа зохион байгуулахаа нарийн тодорхойл. Хууран мэхлэлт, хов жив гарах магадлалтай. Таагүй үйл явдлын өрнөлд оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Зарим хүмүүс урьдын өр ширнээс болж санхүүгийн дарамтад орж болзошгүй. Ихэнх таагүй явдлууд өөрөө аажимдаа арилах бололтой. Сарын сүүлчээр судалгааны ажилд хөгжил дэвшил гарна. Бусадтай харилцах таны харьцаа бүгдийн сэтгэлийг татна. Ганц бие хүмүүс хүсэж байсан хайраа олно. Шинэ түнштэй харьцаа тогтоохыг хүсэж байгаа бол үр дүнтэй уулзалт зохион байгуул. Харин од эрхэс ажлын нөхцөл байдлаа өөрчлөх шинэчлэх нь зайлшгүй болсныг сануулж байна.

Охин

Сарын эхээр эерэг хандлагатай байж ямар ч нөхцөлд ухаалаг хандах юм бол танд амжилт ирнэ. Энэ үед чухал шийдвэр гарган, ашигтай төсөлд оролцох боломж гарна. Хариуцлагагүй байдлаас зайлсхий. Хэрвээ бүх зүйл шударга бөгөөд эмх цэгцтэй байх юм бол ямар ч яриа хэлэлцээр нь ашиг тустай, эерэг байж чадна. Од эрхэс таны хайрын сэтгэлийн харилцааг ивээх тул хайртай хүндээ цаг заваа зарцуулаарай. Өөртөө итгэлтэй хүмүүс амжилт олно. Азтай байх боловч хэт эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Хуурамч хандлага илрэх учраас мэхлэгдэхээс болгоомжил. Санамсаргүй зүйлээс болж том алдаа гарах магадлалтай. Мөнгө санхүүгийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэ. Эцэг эх охиныхон хүүхдийнхээ төлөө багагүй цаг зарцуулах хэрэгтэй болно. Эрүүл мэндийнхээ төлөө одоогийн амьдралын хэв маягаа өөрчлөх нь зүйтэй. Гэр бүлийн хүмүүстэйгээ сайтар ойлголцох нь таны эрүүл мэндэд тустай. Бусдын нөлөөнд хэт автахаас сэргийл. Харин сарын сүүлээр бусдын юу хүсээд байгааг ойлгохын тулд зөн мэдрэмжээ ч ашиглаж чадвал хуучин ажил хэрэг дахин сэргэж, дажгүй ашиг олж болзошгүй байна. Ямар ч асуудлыг анхаарлын гадна бүү орхи. Зөв тооцоотой судалгаа хийх нь амжилтад хүрэх гол үндэс болно. Бусдын зүгээс ирэх дайралтад аль болох тайван ханд. Шийдвэр гаргахдаа мэдээллийн олон эх сурвалжид тулгуурла. Алба болон амины асуудлыг хольж хутгахгүйн тулд хувийн зохион байгуулалтаа сайжруул.

Жинлүүр

Сарын эхээр ажил төрлийн хэт ачаалал авахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндээ анхаар. Өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл мухардмал байдлаас нэр төртэйгөөр гарах боломжийг олгоно. Албан тушаал ахихад нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Хувийн харилцаа бодсон шиг байж өгөхгүй байна. Хайр дурлалдаа сэтгэл дундуур байгаа бол өөрөөсөө алдааг хай. Сэтгэл санаа нийлдэг хүмүүсийн нөхөрлөл чухал үе. Зарим жинлүүрийнхэн санхүүгийн эрсдэлд орох магадлал өндөр байгаа тул зардлаа хэмнэж санхүүгээ хяналтдаа байлга. Ухаалаг хүмүүс л энэ цаг үед санхүүгээ хяналтаас гарахгүй байж чадна. Таны санаачилсан төсөл сайн дэмжлэг авахаар байна. Таны хийсэн ажил удахгүй сайшаан дэмжигдэнэ. Од эрхэс танд зөв замыг заана. Мөрөөдлөө даган, шинийг сэтгэхээ бүү зогсоо. Аз амжилтын хаалгыг үргэлж нээлттэй байна гэж өөртөө итгүүл. Сарын дундуур од эрхсийн дохиог сайн мэдрэх юм бол алдаа эндэгдэлд өртөхгүй байх боломжтой. Хэн нэгнээс таны албаны болон хувийн байр суурь хэт хамааралтай болохоос зайлсхий. Худалдаа наймааны ажил амжилттай байх магадлалтай. Зарим хүмүүс янаг амрагийн адал явдалд татагдана. Эрүүл мэнддээ анхаар. Хууч өвчинтэй хүмүүс сайн анхаарахгүй бол өвчлөх магадлал өндөр байна. Хэн нэгний буруу үгэнд итгэх нь хор уршигтай байдлыг үүсгэнэ. Нөхцөл байдлыг хурдан ашиглаж чадах зарим жинлүүрийнхэнд хувийн болон мэргэжлийн үйл ажиллагаанд аль алинд нь амжилт олохыг од эрхэс амлаж байна. Ердийн нөхцөл байдлаас ч илүү их аз жаргалыг мэдрэх болно. Харин сарын сүүлчээр буруу мэдээллээс болж будилаан үүсэх хандлагатай байгаа тул сонор соргог байгаарай. Чухал бичиг баримттай болгоомжтой харьц.

Хилэнц

Сарын эхээр од эрхэс үнэнч шударга байдлыг илүү ивээх болно. Иймээс олон хүн цугласан газар болгоомжтой байж хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцох нь алдаа болно. Хариуцлагатай ажил хийдэг хүмүүс бичиг баримтын бүрдлийг сайн ханга. Өөрийнхөө мөрөөдлийг биелнэ гэдэгт итгээрэй. Хэрвээ таны бодол санаа тогтворгүй байвал дотоод мэдрэмждээ анхаарлаа хандуул. Зөв амралт, эерэг сэтгэгдэл нь таны эрч хүчээ нөхөн авахад сайн нөлөө үзүүлнэ. Та өөрчлөлт хүсэж байгаа бол өвөрмөц үйл ажиллагаа зохион байгуулж, өөрийгөө сорих хэрэгтэй. Зорилгынхоо төлөө хийх ажлын бэлтгэлийг сайн ханга. Оюун санаагаа тайван байлгах нь аливаа асуудлыг хялбархан даван гарахад тусална. Өөртэй итгэлтэй байдал өсөх бөгөөд таны тодорхой зорилго амжилтад хүргэх болно. Ялангуяа залуу хилэнцүүд тодорхой зорилго тэмүүлэлтэй байгаарай. Ганц бие хүмүүс таатай санагдах романтик харилцааг үүсгэх боломжтой. Харин сарын дунд арав хоногт чухал ажил хэргээ дуусгах боломж гарч ирнэ. Ажил хэргийн харилцаанд бий болсон сэтгэлийн дарамтаа бууруулах болно. Гэрээ хэлэлцээртэй болон өмч хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг сайтар шалга. Мэргэжлийн үйл ажиллагаа доголдож магадгүй. Хэт ачаалалтай ажиллах үед алдаа гаргах магадлал байгаа бөгөөд ажил амралтаа зохицуулах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Харин сарын сүүлээр ажил хэрэгт ч хувийн амьдралдаа ч аль болох эмх цэгцтэй байдлыг эрхэмлэ. Хувийн амьдралаа сайнаар өөрчлөх боломжийг бүү алд. Ганц бие хүмүүст сэтгэлд нийцэх хүн гарч ирнэ. Гэхдээ дотно харилцаанд орох гэж яарсны хэрэггүй. Хайр дурлалын асуудалд амлалтдаа хүрэх нь хувийн амьдрал сайжрах эхлэлийг тавина. Аливаа нөхцөл байдалд биеэ зөв удирдах нь таны амжилтын эхлэл байх болно. Од эрхсийн нөлөө өөрчлөлттэй байна. Хэрвээ та таагүй зан гаргахгүй бол ерөнхийдөө таатай хандлага зонхилохоор байна. Эрүүл мэнддээ анхаар.

Нум

Сарын эхээр хуурмаг хандлага, тодорхойгүй байдал илэрнэ. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа эргэлзээтэй бодол их байх тул хянамгай бай. Хэрүүл тэмцэлтэй тулгарч болзошгүй тул ярих зүйлээ эхлээд сайн бод. Болгоомжгүй байдлаас болоод зарим харилцаа тасарна. Залуу нумынхан ахмад хүмүүсийн зөвлөгөөг дагаарай. Санхүүгийн хувьд амжилт олно. Мөнгөн урсгалаа сайн хянавал ашигтай байх боломж гарна. Гэнэтийн их зардал гарахгүй байхад анхаар. Од эрхэс таныг сайхан сэтгэлтэй байхыг зөвлөж байна. Ойр дотнынхондоо хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаатай холбоотойгоор зөрчил гарч болно. Ухаалаг бөгөөд мэдрэмжтэй хүмүүс л цаг үеийн байдлыг соргогоор мэдэрнэ. Харин сарын дундуур ганц бие нумынхан эсрэг хүйстнийхэнтэйгээ болгоомжтой харьцаарай. Гэхдээ хэт биеэ барих хэрэггүй. Танилууд болон найз нөхдүүдтэйгээ тогтоосон эерэг харилцаа амар тайван, тааламжтай байдлыг бий болгоно. Гарч ирэх боломжийг ашиглахад бэлэн бай. Хүмүүсийн хайр хүндлэл танд өөдрөг байдал, эерэг цэнэгийг өгнө. Холоос сонирхолтой мэдээлэл ирж баярлуулах бол сарын сүүлээр од эрхэс таны сэтгэл санааны эерэг байдал өсөхөд нөлөөлж байна. Ажлын хамт олон болон найз нөхөд, гэр бүлдээ нэр нөлөөгөө бэхжүүлж чадна. Төлөвлөөгүй гэнэтийн үйл явдал таныг алдаа гаргах шалтгаан болно. Хэн нэгнээс хэтэрхий хараат байж магадгүй. Асуудал тулгарах бөгөөд итгэж байсан хүмүүс таны урмыг хугална. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ. Амьдралын эрч хүч өндөр байна. Гэхдээ хэцүү үүрэг даалгавар өөртөө хүлээн авах нь таны нэр төрийг унагаж магадгүй. Өмнө нь өөрөөр бодож байсан хүмүүстэйгээ сайн ярилцсанаар та эндүүрлээ засах боломжтой болно. Хосууд хэн хэнийхээ үг үйлдлийг хүлээн зөвшөөрч, харилцан ойлголцох нь чухал үе.

Матар

Сарын эхээр матрынхан амрах төлөвлөгөө гаргах талаар бодоорой. Оюун санаагаа цэгцлэхийн тулд амралтаа өвөрмөц байдлаар өнгөрүүлэх хэрэгтэй бололтой. Эргэлзээ төрүүлээд байгаа зүйлийн үндэс суурийг олж илрүүл. Гэнэтийн олзонд шунах хэрэггүй. Шургуу тэвчээртэй байж амжилтад хүрнэ. Залуу хосууд гэр бүлээ батлуулах шийдвэр гаргаж магадгүй. Ажил хэргийн уулзалт ихээхэн ач холбогдолтой байна. Од эрхсийн нөлөө холимог хандлагатай байгаа тул сэтгэл санаагаа тав тухтай байлгах нь зохимжтой. Ажлын хэт их ачааллаас болж эрүүл мэндэд асуудал гарахаар байна. Нөхцөл байдлыг аль болох эерэг талаас нь харахыг хичээ. Харин сарын дундуур таныг адал явдал хүлээж байна. Од эрхэс таны хувийн ур чадварыг гэрэлтүүлнэ. Асуудлын учрыг олсон бол шийдвэр гаргахдаа бүү ай. Санхүүгийн өр төлбөрөө шийдэх боломж гарна. Хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүс шударга занг чанд баримтал. Од эрхсийн нөлөө амьдралын үйл явцыг хурдасгаж байна. Хамт олны дунд санамсаргүй байдлаар мэдээлэл алдагдах магадлалтай. Ямар ч тохиолдолд бусдыг үндэслэлгүй хардаж болохгүй. Хамт олны дунд ердийнхөөс илүү өрсөлдөөнтэй байдал гарч магадгүй. Тэвчээртэй зан чанар хэрэг болно. Сарын сүүлчээр шинэ боломж гарч ирэх хэдий ч таныг төөрөгдөлд оруулах нөхцөл байдал ч бас үүсэж мэднэ. Итгэл найдвар ихэсгэх од эрхсийн нөлөө таныг завгүй байлгана. Аль болох их зүйл амжуулахыг хичээ. Гэхдээ танд тайван амрах цаг хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Зарим матрууд мөрийтэй тоглоомоор аз сорих нь таныг эрсдэлд оруулна. Гэнэтийн аз ирнэ гэж горьдсоны хэрэггүй.

Хумх

Сарын эхээр санхүүгийн эрсдэлд орох магадлал байгаа тул сэтгэл хөдлөлөөр үнэтэй худалдан авалт хийхийг өөртөө бүү зөвшөөр. Хэн нэгэн таныг үнэлж, урагшлах эрч хүч өгч магадгүй. Энэ үед танд таагүй ханддаг хүмүүсээс аль болох хол бай. Худал цуу яриа дэгдэх бололтой. Өөртөө анхаарал тавихад цаг зарцуул. Аливаа шудраг бус байдалтай нүүр тулбал аль болох тайван байж учир шалтгааныг олохыг хичээгээрэй. Хожим нь хийсэн үйлдэлдээ харамсахгүйн тулд анхааралтай байх хэрэгтэй болно. Хуурмаг хандлага илэрч байна. Од эрхэс энэ үед өвөрмөц үйлдэл хийх сонирхлоо хойш тавихыг зөвлөж байна. Харин таны хайр дурлалын амьдралыг од эрхэс ивээж байгаа тул ер бусын сайхан байх болно. Хувийн амьдралдаа өмнөхөөсөө илүү анхаарал тавих шаардлага тулгарна. Од эрхсийн нөлөө таны мэдрэмжийг сэргээж, эр зоригийг нэмэгдүүлнэ. Гэр бүлээрээ хамтдаа байх цаг гарвал аль болох хөгжилтэй эерэг уур амьсгалыг үүсгэхийг хичээ. Харин сарын дундуур од эрхсийн харилцан үйлчлэл ихэнх хүмүүсийг завгүй ажиллуулах бололтой. Ажил хэрэгт бага зэргийн хүндрэл бэрхшээл тулгарч болно. Завгүй ажиллах хэрэгтэй боловч хэлэлцээр харилцан ашигтай байж чадна. Хамтын ажиллагааны үр дүн ашгаа өгнө. Сарын сүүлээр гадаад харилцаа холбоонд асуудал гарах магадлалтай ч удаан үргэлжилсэн ажлаа дуусгах боломж бүрдэнэ. Мөрөөдөмтгий хүмүүсийн хувьд амжилт ойрхон мэт санагдана. Гэр бүлийн болон үр хүүхдүүдийнхээ амьдралд сонирхолтой дурсамж үлдээх арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй болно.

Загас

Сарын эхээр удаан хүлээсэн боломж ч гарч ирж мэднэ. Зөвхөн гадаад байдал дээр тулгуурласан харилцаа хэврэг байна. Дотоод сэтгэл санаагаа амар тайван байлгах арга зам хай. Эрүүл мэндээ анхаар. Эрүүл бөгөөд зөв хоолны дэглэм яг одооноос мөрдөж эхлээрэй. Од эрхэс загасныхныг магадгүй удаан үргэлжлэх үйл явдалтайгаа учрахыг билэгдэнэ. Хараа хяналт суларснаас болж үйл ажиллагаа тань хэл аманд өртөх магадлалтай. Хурдан засаж залруулахгүй бол өмнөх зүтгэсэн хөдөлмөр тань талаар өнгөрөх бололтой. Хувийн амьдралдаа бага зэрэг урам хугарах бололтой. Юу хүсэж буйгаа бүрэн дүүрэн тодорхойлбол чухал төслөө амжилттай хийж чадна. Хайртай хосууд гэнэтийн сайхан мэдээ сонсоно. Хувийн амьдралаа шинэ хүсэл мөрөөдлөөр дүүргэ. Хэрвээ бүх зүйл хэтэрхий амархан санагдаад байвал алдаа гарах магадлал ихэснэ гэдгийг санаарай. Харин сарын сүүлээр од эрхэс таны шинэ санаачилгад сайнаар нөлөөлнө. Анхаарлаа сайн хандуулах юм бол гарах үр дүн ашигтай байна. Хоцрогдсон арга барилаа өөрчилснөөр ур чадвар тань нэмэгдэнэ. Амьдралыг үзэх эерэг хандлага дээшилнэ. Төлөвлөсөн орлого орж ирнэ. Чухал харилцаа холбоо тань буруу зүгт эргэж байгаа тул үл ойлголцол үүсэхээс сэргийлэх хэрэгтэй болно. Таны нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох үйл явдал болно. Хувийн бардам, амиа хичээсэн зангаа ил гаргавал эргэн тойрныхоо дургүйцлийг хүргэж болзошгүй. Зөв бодол санаатай хүний нэр хүнд аяндаа өндрөөр үнэлүүлнэ.