Өдгөө хориод жил монголын рок попод онцлох, тод өнгө нь болж яваа охидын хамтлаг бол “Киви” юм. Гурван өнгийн бүрдэл болсон исгэлэн охидын нэгдэл энэ хамтлагийг Продюсер Б.Ангирмаагийн үүсгэн байгуулсан.

Хамгийн анх Ука, Намуунаа, Энхзол гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан уг хамтлагийн гурав дахь гишүүн олон удаа солигдож байсан. Б.Халиун, Б.Солонго, П.Алтанцэцэг гэх мэт олон бүсгүйчүүд Кивид харъяалагдаж явсан.

Өдгөө “Киви” хамтлаг Ука, Намуунаа, Халиун гэх бүрэлдэхүүнээрээ хааяа нэг энд тэнд тоглолтонд оролцох болсон. Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан. Хамтлагийн охидыг бүр цагаан, шар, хар арьстан хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, “өнгө, өнгийн” бүсгүйчүүд хэмээн нэрлэгддэг хэвээр.

Кивигийн бүсгүйчүүд бүгд хүүхдүүдийн ээж, хүний сайн хань болцгоосон билээ.

“Киви” хамтлагийн анхлагч Ука буюу Д.Уламбаяр. Хамтлагийнхан дундаа хамгийн ретинг өндөртэй яваа нь. Тэрээр бизнесмэн залуутай ханилан сууж гучин зургаан насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан.

Хамтлагийн “хар сувд” хэмээгддэг Ц.Намуунаа. Д.Ухнаа гуайн ач охин гэдгээрээ олонд танигдсан тэрээр өөрийн бие даасан уран бүтээлүүдийг нэг хэсэг гаргасан ч өдгөө айлын гэрийн эзэгтэй болж ихэд даруухан амьдарч байна.

Хамтлагийнхан дотроосоо хамгийн тиймхэн нь П.Алтанцэцэг. “Хамтлагийн нөхөөс” хэмээн нэрлэгдэж явсан тэрээр царай зүс, бие хаагаараа хэнээс ч дутахгүй. Харин тэрээр хайр сэтгэлийн тал дээр жоохон бүтэлгүй гэмээр. Монголын толгой баяны хүү Н.Номтойбаяртай хайр сэтгэлийн романс үүсгээд авсан ч тун удалгүй хоёр тийш болсон. Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр бүтэлгүйхэн тэрээр чимээгүйхэн амьдрах болсон.