Улаанбаатарын иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил өнөөдөр эхэлнэ.

Өнөөдөр 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулах бөгөөд дараах байгууллагын ажилтнууд багтаж байна. Үүнд:

Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид,
Төрийн үйлчилгээний компанийн ажилчид,
Цэвэрлэх байгууламжийн ажилчид,
Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид,
Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид
Манай улс ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн AstraZeneca вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа билээ.

Вакцины талаарх мэдээлэл болон вакцин хийлгэхийн өмнө болон дараа та юуг анхаарах ёстойг доорх мэдээллээс харна уу.