НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1967 оны энэ өдөр Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ.

Түүний хувьд нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан билээ. Тэрбээр 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар урлагийн замнал нь эхэлсэн юм.

Гал цогтой, дайчин энэ бүсгүйн дуулсан дуу бүхэн хит болж, ард түмний хайртай дуучны нэг болсон билээ.