Улсын онцгой комиссын Шуурхай штабын есөн ажилтнаас КОВИД-19-ийн халдвар илэрсэн гэж ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээллээ.

ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан 17 хүний 9 нь халдвар авсан ба ойрын хавьтлуудыг тусгаарласан гэв.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргаашийн Эрүүл мэндийн яамны шууд мэдээллийн үеэр хүргэнэ.