Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын эсрэг хүн төрөлхтөн тэмцсээр 2 дахь жилтэйгээ нүүр тулаад байна. Эрүүл мэнд үү? Эдийн засаг уу? гэсэн хоёр туйлт ойлголтын дунд тэнцэврийг нь хадгалах гэж бүхий л улс гүрэн хичээж байна.

Ганц КОВИД ч гэлтгүй үндэстний дархлаа, улс орон, нийгмийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн ямар ч нөхцөлд ЭВ НЭГДЭЛ гэсэн ганцхан зэвсгээр л ялж, тэсч, ард нь гарч байсан түүхтэй. Тиймдээ ч энэ КОВИД-ын том сорилтын дунд бид бие биенээ гэсэн сэтгэлтэй байх учиртай.

Хэд хэдэн удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэмүүдээс шалтгаалан иргэдийн амьдрал улам бүр хүндэрсэн бөгөөд нэн яаралтай тусламж, дэмжлэг шаардлагатай иргэддээ төр онцгойлон анхаарах шаардлага зайлшгүй тулгарч байна. Тиймээс өнгөрсөн хөл хорионы үеэр өөрийн ажлын алба, санаачлан байгуулсан YES MONGOLIA ТББ-аараа дамжуулан, санаа нэгдсэн нөхдийнхөө дэмжлэгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны тусламж, дэмжлэг хэрэгцээтэй байгаа 250 өрхөд хүнсний бүтээгдэхүүн, түлш, дулаан хувцасны тусламж үзүүллээ.

Цар тахлыг Эв нэгдлээр хамтдаа давцгаая!!!

Н.Учрал