Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 14 мянган хүнд шинжилгээ хийхэд 285 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 265, Завхан 1, Дархан-Уул аймагт 7, Орхон аймагт 3, Дорноговь аймагт 2, Архангай аймагт 2, Төв аймагт 2, Увс аймагт 2, Баянхонгор аймагт 1 хүнээс тус тус илэрлээ.

Ингээд Монгол Улсад нийт 5895 тохиолдол батлагдсан бол 4044 хүн эдгэрчээ.

Дотоодын халдвар 5074 боллоо.

Улаанбаатар хотын хувьд:

БЗД-т – 34 батлагдаж нийт 1572,
БГД-т – 21 батлагдаж нийт 768,
СБД-т – 15 батлагдаж нийт 395,
СХД-т – 67 батлагдаж нийт 824,
ЧД-т – 12 батлагдаж нийт 364,
ХУД-т – 25 батлагдаж нийт 661,
Багануурт – 0 батлагдаж нийт 7,
Налайх дүүрэгт – 2 батлагдаж нийт 57,
Багахангайд – 0 батлагдаж нийт 2 тус тус бүртгэгдлээ.
Аймгуудаар хувааж үзвэл:

Улаанбаатар хотод – 4650
Сэлэнгэ аймагт – 217
Дархан-Уул аймагт – 62
Орхон аймагт – 25
Дорноговь аймагт – 32
Говьсүмбэр аймагт – 4
Архангай аймагт – 4
Завхан аймагт – 6
Төв аймагт -29
Хөвсгөл аймагт – 16
Өвөрхангай аймагт -27 тус тус батлагджээ.