Монголын Ардчилсан холбооноос гуравдугаар сарын 19-нд “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай жагсаал хийсэн билээ..

 

Тэгвэл уг жагсаалд оролцсон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ковидын-19 халдвар авсан нь тогтоогдсон байна. Тиймээс УОК-оос уг жагссаалд оролцсон иргэдийг яаралтай шинжилгээ өгөхийг уриалжээ.

 

Энэ жагсаалд Монголын Ардчилсан холбооны гишүүд, дэмжигчид сайн дурын үндсэн дээр оролцсон ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ҮАБЗ-ийн гишүүд болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргэх зорилготой Сүхбаатарын талбайд тайван байдлаар жагссан юм.