Улсын онцгой комиссын 19:00 цагаас эхэлсэн хурал дөнгөж сая дууслаа. Хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар Онцгой комисс дараах мэдээллийг өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар төдийгүй орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаа тул зарим шийдвэрийг гаргалаа.

Улаанбаатараас орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргаж байна” гэв.