Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тусгаарлалтын хугацааг 14 хоног болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ.

Иргэдээс эхний 14 хоногт буюу тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах аж.

Улсын онцгой комиссын шийдвэрээр:

Арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт,

Арванхоёрдугаар сарын 20-нд Токио,

Арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон байна.