ОХУ-ын агаарын зайд ижил өндөрт (10700м)-т нэг цэг рүү нислэг үйлдэж байсан 2 агаарын хөлөг ( KAL, AEROFLOT)-үүдийг НХҮА-ны нислэгийн удирдагч Б.Даваасамбуу мөргөлдөхөөс аварч чаджээ.

Тэрбээр мэргэжлийн сонор сэрэмжээр уг онгоцнуудыг анхааран харж Эрхүүгийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв рүү утсаар ярьж сануулсан байна.

Үүний үр дүнд уг 2 онгоцыг мөргөлдөхөөс 1минутын өмнө өндөрүүдийг нь сольж болзошгүй аюулаас сэргийлүүлсэн ажээ. Тиймээс НХҮА-ны бүсийн ажиглалтын Н/У Б.Даваасамбууг шагнажээ байна.


Баяр хүргэж, амжилт хүсье!