“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаарын зураг авалт эхэлжээ. Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хосууд оролцож байгаагаараа онцлог болжээ.
Жүжигчин Д.Галбаяр түүний гэргий Хулан болон Влогчин хос Түвшөө Дөлгөөн нар оролцож байна.
Тэд 10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр амьдарч, хоорондоо өрсөлдөх нь.Өмнө нь энэхүү нэвтрүүлэгт олны танил эрхмүүдээс гадна тэрэгчин залуу Г.Батхүү оролцож, ялагч болсон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.
25-р суваг телевизийн 25-н жилийн ойд зориулсан “21000” реалити шоунд оролцож буй Хосууддаа амжилт хүсье.