Анхааруулга
Америкт сурдаг, ажилладаг, амьдардаг найз нөхөд, ах дүү хамаатан садангууддаа анхааруулсан нь дээр болов уу. Орон нутгийн цагаар өчигдөр, манай цагаар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод хоёр ч Ази гаралтай иргэн ухаан алдталаа зодуул ж, хүн д гэмтсэн байна. Шалтгаан нь зүгээр л Ази болохоор…
Нью-Йорк хотын Манхаттэн дүүрэгт дэлгүүрийн үүдэнд явж байсан 65 настай Ази эмэгтэйг гэгээн цагаан өдрөөр үл таних өнгөт арьст эр ямар ч шалтгаангүйгээр өшиглөж унагаад, толгой дээр нь хэд хэдэн удаа дэвсэлсэ н бөгөөд тус эмэгтэйн аарца г хугар ч , тархи нь доргижээ.
Мөн энэ өдөр Нью-Йоркийн метронд Ази гаралтай эрийг өнгөт арьст залуу ухаан алдтал нь зодо ж , боомилсо н байна. Дээрхи 2 халдлага 2-уулаа өдрөөр болсон, хажууд нь маш олон хүн байсан ч, хэн нь ч айгаад тусалж чадаагүй байна. Эхний тохиолдолд эмэгтэйг зодо ж байхыг дэргэдэх дэлгүүрийн хамгаалагч 2 залуу харсан ч, туслаагүйгээр барахгүй, дэлгүүрийнхээ шилэн хаалгыг хаасан нь Ази иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ.
Ер нь ойрын өдрүүдэд Америкийн нутаг дэвсгэрт Азиудыг чиглэсэн халдлага дайрал т , хүчирхийлэ л эрс өссөн. Тэр дундаа он гарснаас хойш зөвхөн Нью-Йорк хотод л гэхэд Ази гаралтай иргэдийг зодо ж, биед нь халдсан гэмт хэрэ г 33 удаа гараад байгаа юм.
Бид нар Хятадуудыг муу хужаа нар, Солонгосуудыг өмхий санаатай, Япончуудыг зальтай зэргээр элдвээр хэлж, ялгаварлан гадуурхаж ярьдаг. Гэтэл яг үнэндээ Америкт бол бид нарыг хэн нь Хятад, Солонгос, Японыг нь тоож ч ялгахгүй, зүгээр л Ази царайтай болохоороо л зодуулн а гээд бод. Энэ цаг үед Азиудыг онилсон хүчирхийлэ л аймшигта й байгаа учраас хэн бүхэн сэрэмжтэй байхыг уламжлаарай..
Жич: Бичлэгийг үзэхэд үнэхээр нүд хальтармаар байсан учраас 2 бичлэгийг оруулсангүй.
https://www.facebook.com/photo.php?fbid=10219711833726077&set=a.4935115935440&type=3