Шадар сайд С.Амарсайханы эхнэр, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо коронавируст халдварын “улаан бүс” буюу ХӨСҮТ рүү ороод хоёр цаг болоод буцаж гарч ирсэн асуудал дэгдэж, олон нийтийн шүүмжлэлий г дагуулаад байгаа.

Шадар сайд С.Амарсайхан эхнэрийнхээ энэ үйлдлийг тайлбарлахдаа халдвар хамгааллын дэглэм зөрчөөгүй, хууль ёсны дагуу үйлдэл, эхнэр маань 10 хоног аавынхаа гэрт тусгаарлагдаж байгаа. Би 10-аад хоног эхнэртэйгээ уулзаагүй гэж мэдэгдсэн тайлбарласан.

Тэгвэл өнөөдөр “Цагийн хүрд”-ийг Ч.Ичинхорлоо хөтөлж байна.

Хуулиараа бол гамшгаас хамгаалах тухай 5.13.2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осо л , аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хори о цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсө н, эсхүл саад учруулсан нь эрүүгий н хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торго х, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчла х шийтгэ л оногдуула х , хуулий н этгээдий г таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалт бий.

ХӨСҮТ-ын улаан бүсрүү нэвтэрч гарч ирээд нэвтрүүлэг хөтлөөд сууж байх хэр зохиостой үйлдэл вэ?