ТВ9 телевизийн хөтлөгч Хийморьтой 20 сугалааны бичлэгт тайлбар хийв.


Намайг Ц.Энхжин гэдэг. Би ТВ9 телевизийн хөтлөгч, редактороор 2017 оноос хойш ажиллаж байгаа. 2021.04.15-ны өдөр ТВ9 телевизээр шууд дамжуулсан “Эгнэшгүй их” компанийн “Хийморьтой 20” сугалаат нэвтрүүлгийн үеэр болсон үйл явдалд албан ёсны тайлбар хийхээр шийдлээ.

Миний бие тухайн үед ямар нэг луйвры н болоод хуура н мэхэлсэ н буруутай үйл ажиллагаа хийгээгүй зөвхөн тухайн үед сугалаа хуйлалцахаа р студид ажиллаж байсан “Эгнэшгүй их” компанийн төлөөллүүдэд сугалааг дамжуулж өгсөн.
Энэ тухайгаа ч 2021.04.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагий н хэлтэс т очиж гэрчийн мэдүүлэ г өгөхдөө хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Тухайн өдөр үзэгчид олноороо сугалаа худалдан авч байсан учраас 2 хөтлөгч (миний бие болоод хамтран хөтөлж байсан “Эгнэшгүй их” компанийн зочин хөтлөгч Амарзаяа) сугалааг хуйлж шилэн хоргонд байршуулж амжихгүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас үзэгчдэд тухай бүрт нь тайлбарлаж сугалааг зар сурталчигаа гарч байх хугацаанд студид ажиллаж байгаа тухайн компанийн төлөөллүүдэд дамжуулж хуйлуулаад буцаагаад авч байсан. Шууд нэвтрүүлэг эфирт орох гээд яарч байсан учраас баруун талд сууж байсан тухайн компанийн төлөөлөлд сугалааг яарч шидэж өгсөн. Гэвч энэ нь шууд нэвтрүүлгээр гарч олон нийт сугалааг хаялаа гэх буруу ойлголт авсанд харамса ж байна.

 

Мөн энэ нөхцөл байдлыг “Эгнэшгүй их” компанийн төлөөллүүд мэдэж байгаа атлаа өнөөдөр өмгөөлөгч нь ivoiсe сайтад тодруулга өгөхдөө хөтлөгч намайг дур мэдэн шидсэн гэх утгатай мэдээллийг олон нийтэд түгээлээ.

Бичлэгийг үзвэл зэрэгцэж суусан тухайн компанийн хөтлөгч болон баруун талаас сугалаа авч байгаа хүний “өгчих, өгчих” гэж байгаа хоолой бичигдсэн байгааг дараар линкээр орж сонсно уу.

Иймээс тухайн сугалаат нэвтрүүлэгт хөтлөгчийн оролцоо нь юу байсан, телевизийн оролцоо нь юу байсан, тухайн компанийн оролцоо нь юу байсан зэрэг бодит нөхцөлийг цагдаагий н байгууллага нь тодруулж өгнө гэж итгэж байна.

Миний хувьд ТВ9 телевизтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллах үүргээ биелүүлсэнээс өөрөөр сугалаа зохион байгуулагч компанитай ямар нэг ашиг сонирхлын холбоо хамаарал байхгүй.

Баярлалаа.