ТЕГ-ын дарга асан Б.Хурц бусдыг эрүүдэ н  шүүсэ н гэх үндэслэлээр 1,6 жилийн хорих ялы г шүүхээ с сонссон.

Шүүхий н шийдвэрий н  дараа түүний гэргий Ү.Сарнай хэвлэлүүдэд “Ц.Нямдоржийн “Хонгил”-ын цорын ганц золио с нь миний нөхөр” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.

Тэгвэл тэрээр шүүхий н шийдвэрий г эсэргүүцэж, иргэд олон нийтээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Энэ тухайгаа “Амралтын өдрийн мэнд! Анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч маш олон хүнээс зөндөө сэтгэлийн дэм, урам зориг өгсөн мессеж авлаа.

 

Миний хийж байгаа тэмцэ л  бол хэдийгээр манай хүнд хилс ял тулгасныг хүлээн зөвшөөрөхгүй ч Монголын шүүхэд хүндэтгэлтэй хандана тийм учраас ” Та нар манай хүнийг хэлмэгдүүлчихлээ, сулла” гэж хэзээ ч хэл ам, хэрүүл зарга хийхгүй. Харин манай гэр бүл сүүлийн 20 шахам жил сэтгэл зүйн эрүүдэн шүүлтий г жинхэнэ утгаар мэдэрч байгаагийн хувьд С.Зоригийн хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, “эрүүдэн шүүсэн” гэх хэргийг шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримттай бүхэлдэн нь ил болгуулахын төлөө хатуу тэмцэх болно. С.Зоригийг хөнөөсөн хэргийг сонгуульд ашиглах зэвсэг болгож, өчнөөн хүнийг хэлмэгдүүлдэг. Тиймээс энэ шударга бус байдлыг яг одоо л таслан зогсоохгүй бол болохгүй. 23 жилийн туршид улстөрчдийн тоглоом болсоор ирсэн энэ хэргийг улсын нууцаас хэсэгчлэн биш бүхэлдэн нууцаас гаргаж хөндлөнгийн хуульчдаар дүгнэлт гаргуулж, нээлттэй сонсгол хийлгэх учиртай. Түүнээс биш бичлэг тасдаж үзүүлээд сошиалд шуугиан дэгдээснээр үнэнийг мэдэж чадахгүй. Энэ хэргийг тойрсон эрх мэдэлтнүүдийн “зодоон” ч мөд дуусахгүй. Миний бие дээрх хэргүүдийг улсын нууцаас шоу хэлбэрээр биш бүхлээр нь гаргахыг шаардаж, иргэдийн дунд гарын үсэг цахимаар цуглуулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байгаа Үнэнийг мэдэх гэсэн энэ тэмцэлд минь нэгдэхийг Та бүхнээс хүсэж байна. Та дэмжиж байвал био дээрх линкээр орж гарын үсэг зурж нэгдээрэй. Зөвхөн үнэнийг мэдэхийн тулд цуглуулж байгаа болно” гэжээ.