Монголын соёл урлагийн салбарын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болох Х-Түц хамтлагийн жүжигчин З.Онон, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа нар нэгнийгээ “чадах” челленжийг эхлүүлжээ.

 


Эхний өдөр З.Ононг амаар нь дүүрэн хоолны амтлагч хийлгэж, түргэн хэллэг хэлүүлсэн бол Д.Одзаяаг бүтэн сонгино түүхийгээр нь идэж нөхрөө үнсэх даалгаварыг нэг нэгэндээ өгч, биелүүлсэн.
Өнөөдөр буюу хоёр дахь өдрийн даалгавартаа Д.Одзаяа З.Ононг 9-ын тосоор шороо зуурч нүүрэндээ тавихыг “үүрэгдэв”.

Тэдний челленжийг сонирхон хүлээн авах нэгэн байхад “хийх юмаа олж ядсан хүүхнүүд” гэж дургүйцэж үзэх хүмүүс бас бий.