Эдийн засагч гэхээсээ илүү комедиан нэрээр олонд танигдсан Д.Амартүвшин буюу Амараа өөрийн гэсэн үзэл бодолтой гэдгээрээ үеийн залуусаасаа ялгардаг. Хааяа гажигтай ч юм шиг, заримдаа ухаантай ч юм шиг нийгэмд харагддаг тэрээр энэ жил 37 настай.

Тэрээр өнгөрсөн хугацаанд бусдад таалагдахаас илүү өөртөө таалагдах ёстойг илүү ухаарсан гэдгээ дагагч фенүүддээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Комедиан Амараагийн хувьд дөнгөж оюутан болсныхоо дараа MN25 дугаар суваг телевизийн “Миний гэр” шоунд оролцож олонд танигдаж байсан. Анхны найз охин Золоогоо тус шоунаас олж авсан тэрээр чамгүй удаан хугацаанд хамт амьдарсан гэдэг.


Найз бүсгүй нь харицаагаа цааш үргэлжлүүлэхийг хүсээгүй учраас одоогоос 7-8 жилийн өмнө хоёр тийш болсон.
Үүнийхээ дараа Индранил охиныхоо ээжтэй учирч, гэр бүл зохиосон. Гэвч тэдний амьдрал 2 жил хүрэхгүй дуусгавар болсон. Тэр одоо охиноо өөр дээрээ өсгөдөг, ганц бие аав.