Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, Дээд шүүхэд хандсныхаа дараа ЗХЖШ-д очсон гэх мэдээлэл байсан.


Тэгвэл уг асуудлаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “Бид 3 чиглэлээр ярилцсан. Нэгдүгээрт, цэргийн ангиудад шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн холбогдох шийдвэрийн талаа, Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний 100жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар, Гуравдугаарт, цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар ярьсан” гэв.

Мөн тэрээр “Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэгт цаг ямагт манлайлсаар ирсэн. Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна.

2021 оны дөрөвдүээр сарын 6-нд зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэргийг Ёсзүйн хороогоор авч хэлэлцсэн. Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, төрийн нууц алдагдуулсан гэж үзэж байна. Улс төрчдөөс зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг хүсье. Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй.

Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, бусад улсын өгөөш болгох талтай” гэлээ.