НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд орно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.

Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийн буцаан олгох юм байна.