Тайз, дэлгэцнээ олон сайхан дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг танихгүй хүн ховор. Ард түмэн түүнийг “Хасар” Жагаа хэмээн алдаршуулан дууддаг билээ.

Тамирчны амьдралаас урлагийн ертөнц рүү шилжсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин тэрээр өдгөө 57 настай.


Насандаа баймгүй залуу харагддах түүний нууц дасгал хөдөлгөөн, залуу эхнэр, стрессгүй амьдрал гурав гэнэ лээ.
“Хасар” Жагаад одоогоос 10-аад жилийн өмнө Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай өвлийн өвөөгийн ажлыг албан ёсоор залгамжлан хүлээлгэн өгсөн. Энэ ажлаа ч мань хүн нэр төртэйгээр биелүүлж явж байгаа билээ.