Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 11381 хүнд шинжилгээ хийхэд 1171 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 1092 нь Улаанбаатарт, орон нутагт 72 нь бүртгэгдлээ.

сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрчээ. Халдварын нэн хүнд хэлбэрээр 47-77 насны есөн хүн нас барж, нас барсан хүний тоо 97 боллоо.

Халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2635 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хүнд 406, нэн хүнд 103 хүн эмчлүүлж байна. Нэн хүнд хүний тоо нэг өдрийн дотор 20-иор нэмэгдлээ.

55 настай эрэгтэй, энэ сарын 12-нд

84 настай эрэгтэй, энэ сарын 15 нд

62 настай эрэгтэй, энэ сарын 21-нд

47 настай эрэгтэй, энэ сарын 22нд

71 настай эрэгтэй, энэ сарын 15-нд

87 настай эрэгтэй, энэ сарын 15-нд

58 настай эмэгтэй, энэ сарын 15-нд

56 настсэй эрэгтэй, энэ сарын 17-нд

77 настэй эмэгтэй, 20-нд тус тус онош нь батлагдсан байна.