Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг буурууллаа.

Ингэснээр үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын захирамж өчигдөр орой гарсан.

Тэгвэл дөнгөж сая тэгш сондгойгоор явуулах шийдвэрээ өөрчиллөө.

Зөвхөн өнөөдөр, маргааш хоёр тэгш сондгойгоор яваад нэгдэхээс хэвийн замын хөдөлгөөнд оролцохоор болжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Р.Чингис дараах мэдээллийг өгөв:

-Амралтын хоёр өдөрт иргэд тэгш сондгой дугаарын дагуу хөдөлгөөнд оролцоно. Учир нв ьазунижуулалт үргэлжилж байна. Харин даваа гарагаас хэвийн зорчиж эхэлнэ. Бид энэ сарыг дуустал тэгш, сондгой дугаараар нь хоёр ангилж жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Гэвч олон нийт санал хүсэлт ирүүлсэн тул энэ шийдвэрийг өөрчиллөө. Ирэх даваа гарагаас буюу 10-наас эхлэн жолооч нар дугаарын хязгаарлалттай өдрөө л зорчихгүй. Бусад өдрүүдэд хэвийн зорчино. Хөл хорио дууссан гэж иргэд та бүхэн тайвширч болохгүй. Бид автобусанд  олон хүн суулгахгүй байхад анхаарч ажиллана.

УОК-ын шуурхай штабын алба