“Positive mongolians” хэмээх олон нийтэд эерэг хандлага түгээх контент бүтээгч гэр бүл болох Түвшинбаяр, Дөлгөөн нар.

Шведэд амьдарч байхаасаа өөрсдийн амьдралаараа блог хийж эхэлсэн тэд “Хосын жор” контентоороо байлдан дагуулж байгаа. Тэгвэл тус гэр бүлийн хосуудын эхнэр Э.Дөлгөөн өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулж, унтлагын хувцас үйлдвэрлэж эхэлсэн байна. Чанар хийцийн хувьд тансаг зэрэглэлд багтахаар тус унтлагын хувцас нь одоогоор борлуулалтад гараагүй байгаа аж.

 

Тэрээр хувцасны дээжээсээ олны танил хүмүүст бэлэг болгон илгээж маркатенгээ хийж эхэлсэн байна.