Бидний цаг үеийн гоо үзэсгэлэнгийн гайхамшиг, бахархал-мөнхийн залуу Э.Одгэрэлийг тойрсон элдэв хэл ам, хов жив тасарна гэж үгүй. Өдгөө 54 настай энэ бүсгүй сансар огторгуйд амьдардаг уу гэмээр хөгшрөлт гэдгийг мартсан нэгэн. Үнэгүй юм гэж энэ ертөнцөд байхгүй.

Мисс, топ модель, мөнхийн залуу гээд бүсгүй хүний гоё сайханд өгч болох цол гуншинг ханатлаа авсан түүний гоо үзэсгэлэн мэдээж чамгүй өндөр үнэ өртөгтэй, их золиотой байж таарна. Гэртээ плиткагүй, хоол бараг иддэггүй хэмээн хэдэн жилийн өмнө Э.Одгэрэлийн талаар хэвлэлүүд шуугиж байв. Тэгвэл энэ удаад дээдсийн хүүхнүүдийн дунд Э.Одгэрэлийн ходоод нь наалдсанаас Солонгост хагалгаанд орж, хагалгааны хүндийг үл тэсвэрлэхдээ холливуд смайл шүдээ үйрүүлжээ хэмээх яриа өвсөнд тавьсан түймэр мэт тархаж, тэнэж явна. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ яриа магадгүй дэгсдүүлэг биз.


Лавлахад ходоод наалдах гэж өвчин байдаггүй гэнэ. Харин хоол унд үргэлж бага идээд байвал ходоодны шархлаа, хорт хавдар үүсэх магадлал өндөрсдөг бөгөөд энэ заалтаар хагалгаанд орох тохиолдол цөөнгүй байдаг юм байна.
Харин тэрээр “Карантин” шоуны үеэр өөрийнхөө хоололтын дүрмийг танилцуулсан.

Тэрээр өдөр бүр 1 удаа халуун хоол иддэг, мөн өдөрт заавал 1 ширхэг ногоон алим иддэг гэдгээ нуугаагүй.